ШУУД: Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн мэдээлэлд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хариу тайлбар өгч байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 34 секунд

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ NTV телевизийн "Лхагвын тойм" нэвтрүүлэгт оролцох үеэрээ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг "Бодь групп"-ээс 500 мянган ам.долларын хандив авсан гэх мэдээллийг дэлгэсэн юм.

Улмаар энэхүү асуудлыг АТГ-т өгч шалгуулна гэж мэдээлсэнийхээ дагуу өнөөдөр АТГ-т хүсэлтээ өглөө. Энэ үеэрээ тэрбээр "Б.Энхбаяр цагдаагийн алба хаагчдын цалингийн үлдэгдлийг уяач Б.Нямжав руу шилжүүлсэн. Б.Нямжав бол Я.Содбаатар даргын ойрын найз. Нийт 5 орчим тэрбум төгрөгийг авч, тараалт хийсэн. Энэ их мөнгөөр Арцатын аманд орон сууц авсан байна. Хувь эзэмшил дунд нь Б.Энхбаяр бий. Мөн Ланд-300 автомашин авч ХОМ-тээ тусгахгүй одоог хүртэл унаад явж байна.

Б.Энхбаяр ҮАБЗ-ийн дотоод нууцлалтай холбоотой төсвийг мэддэг Тусгай хяналтын дэд хороог давхар хариуцаж байгаа нь ХУУЛИАР ХОРИОТОЙ. Равдангийн Болдтой холбоотой ХУУЧИН нисдэг тэргийг ҮАБЗ-ийн НБД А.Бямбажаргал тэргүүтэй нөхөдтэй Б.Энхбаяр тохиролцон шинэ баримт бүрдүүлж худалдан авсан. Б.Энхбаяр нь авлига, хуйвалдаанаа өөрийн хамтран зүтгэгч ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэтэй хамтран зохион байгуулсан байж болзошгүй байна" гэсэн юм.

Харин уг мэдээллийн дараа ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр нь авлига, хуйвалдаанаа өөрийн хамтран зүтгэгч ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэтэй хамтран зохион байгуулсан байж болзошгүй байна
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр нь авлига, хуйвалдаанаа өөрийн хамтран зүтгэгч ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэтэй хамтран зохион байгуулсан байж болзошгүй байна
 
Заан цолны хүндэтгэлийн барилдаанд Д.Хүдэрбулга заан түрүүлж, 20 сая төгрөгийн эзэн боллоо
Заан цолны хүндэтгэлийн барилдаанд Д.Хүдэрбулга заан түрүүлж, 20 сая төгрөгийн эзэн боллоо
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!