Улсын аварга О.Хангай "Алдарт эх"-ийн одонтой холбоотой асуудлаар нэг жилийн өмнө байр сууриа илэрхийлж байв. Түүний эхнэр дөрвөн хүүхэд төрүүлсэн ч нэг нь эндсэн гэх шалтгаанаар "Алдарт эх"-ийн одон авч чадаагүй. Учир нь “Олон хүүхдийг төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” хуулийн дагуу төрүүлсэн 4 хүүхэд нь амьд сэрүүн байх ёстой" гэж заажээ. Тиймээс О.Хангай аварга энэ асуудлаар нийгэмд шүгэл үлээж, олны дэмжлэгийг авч улмаар хуульд өөрчлөлт оруулж чаджээ. Тэрбээр энэ талаар цахим орчинд дараах байр суурийг илэрхийлжээ.
-Одоогоос жилийн өмнө олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар өөрийн цахим хуудсанд болон Ерөнхийлөгчийн тамгын газарт хүсэлт гаргаж саналаа илэрхийлж байсан.
Энэ хуульд нэмэлт өөрчлөлт орж, Алдарт эхийн одонгоор шагнах журмын 2.3.2 дахь хэсэгт “Эх хүсэлт гаргасан бол нэг ба түүнээс дээш настай нас барсан хүүхдийг Алдарт эхийн одонгоор шагнах хүүхдийн тоонд хамруулж болно” гэсэн байна.
Тиймээс хүүхэд нь 1 нас хүрээд нас барсан ээжүүд Алдарт эхийн одонгоор шагнуулах материалаа харьяа сум дүүрэг, хороондоо өгөх боломжтой боллоо.
Эцэг эх биднийхээ сэтгэл зүрхэнд үүрд орших үрсийгээ илүү тодоор санан дурсах өдөр ирэхнээ. Ээжүүдийнхээ өмнөөс баяртай байна. Мөн энэ сэдвийг олон нийтэд хүргэж өгсөн телевизүүд болон хэвлэл мэдээллийн ажилтнуудад баярлалаа.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!