Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарч, ихэнх нутгаар цасан шуургатай болохыг цаг уурын байгууллагаас сэрэмжлүүлж байна. Хүн амын дийлэнх нь амьдарч буй нийслэлд мөн л хүйтрэхтэй зэрэгцээд гэр хорооллын айл өрхүүд угаарын хийд хордох эрсдэл нэмэгддэг. Энэ төрлийн дуудлага мэдээлэл ч ихсэх хандлагатай байдгийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Ялангуяа өглөө 06:00-14:00 цаг болон үдшийн 22:00-00:00 цагт хамгийн их дуудлага бүртгэгддэг байна.
Иймд угаарын хийн хордогоос урьдчилан сэргийлэх үүднээс дараах зөвлөмжийг өглөө. Үүнд,
- Галлагаа хийх үедээ зуух, яндангийн шүүлтүүрийн бүрэн ажиллагааг шалгах
- Зуухны аюулгүй байдал, угаарийн хий мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалгах
- Зуухыг битүү дүүртэл шахмал түлш хийхгүй байх
- Яндангаа авч, өрхөө бүтээхгүй байх
- Яндангаа хөөлөх, гэр, байшиндаа агаар сэлгэлтийг тогтмол хийх
- Нүүрс шатаж дуусаагүй илчтэй, халуун байхад дахин нүүрс нэмж хийхгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөв.
Угаарын хий гэдэг нь зуухан дотор агаарын эргэлт муутай, хүчилтөрөгч хангалттай биш үед СО2-ын оронд үүсдэг СО. Энэ бол угаарын хий буюу өнгөгүй, үнэргүй, үхлийн аюултай хорт хийг хэлдэг.
Угаарталтаас сэргийлж нийт 500 гаруй ажилтан улирлын чанартай ажилладаг байна. Тодруулбал, есдүгээр сарын сүүлээр ажилдаа ороод гурван сар хүртэл ажилладаг.
Айлуудад тавьсан угаар мэдрэгч аюулд орлоо гэдэг дохиог өгсөн тохиолдолд тухайн айл руу ажилтан залгадаг. Утсаа авахгүй байгаа тохиолдолд дүүрэг, хороод дээр байршсан 500 гаруй ажилтнаас хамгийн ойр байршиж байгаа нь хаягийнх нь дагуу биечлэн очиж шалгадаг байна.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!