УИХ дахь Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг хийж эхэллээ.
Тодруулбал, сонгон шалгаруулалтаар хуульд заасан шаардлагын дагуу дөрвөн нэр дэвшигч тэнцсэнээс Байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар Ц.Бархасыг СЗХ-ны орон тооны бус гишүүнд томилохыг дэмжсэн билээ.
Тэгвэл Ц.Бархас нь 2011 онд СЭЗДС-ийг Бизнесийн эдийн засагч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгссөний дараа үргэлжлүүлэн АНУ-д Бизнесийн удирдлагын чиглэлээр магистр хамгаалсан. Сүүлийн 10 гаруй жил арилжааны банкнуудад ажиллажээ.Үүнээс гадна хүнс болон хөрөнгийн салбарт ажилласан туршлагатай аж.
Ц.Бархас нь 2021 онд Монгол HD телевизийн "АППРЕНТИС МОНГОЛ" шоуны ялагчаар шалгарсныхаа дараа "Ард" санхүүгийн нэгдлийн охин компанийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байсан юм.
Тэрбээр томилгооны сонсголын үеэр хэлсэн үгэндээ "Би магадгүй санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр дагнаж ажиллаагүй. Бодлого боловсруулах чиглэлд өнгөрсөн хугацаанд ажилласан туршлага байхгүй. Гэхдээ СЗХ-ны орон тооны бус гишүүнд нэр дэвшиж байгаа өнцөг маань салбарын гаргасан бодлогын хэрэгжилт талд нь ажиллаж ирсэн туршлагатай. Тиймээс бодлого боловсруулах чиглэлд практик талын мэдлэг, туршлагатай хүн хэрэгтэй гэж бодсон учраас уг албан тушаалд өөрийн нэрээ дэвшүүлсэн" гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!