Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өмнөговьд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Өмнөговь аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлт өнөө өглөө 05:58 цагийн орчимд бүртгэгдсэн байна. Энэ талаар 06:06 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баян-Овоо сумын Засаг даргын Тамгын газрын дарга, тухайн газар нутагладаг малчин, Цогтцэций сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн байна.

Газар хөдлөлтийн давтамж жилээс жилд нэмэгдэж байгааг Онцгой байдлын газраас мэдээлсэн. Саяхан Хөвсгөл аймгийн Галт болон Ханх суманд 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн бол Өмнөговь аймагт өнөө өглөө 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ.

ЧУУЛГАН: Улс төрийн намын тухай хуулийг дагалдах журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Улс төрийн намын тухай хуулийг дагалдах журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ