Монгол Улсын Засгийн газар болон Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департаментын байгуулсан “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт” төсөл дөрөв дэх жилдээ хэрэгжиж байна.
Төслийн хүрээнд "Кибер орчныг ашиглан үйлдсэн хүн худалдаалах гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа" сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг 2024 оны 10 дугаар сарын 24, 25-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтыг Цагдаагийн ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль, прокурорын байгууллагын бэлтгэгдсэн багш нар удирдан явуулж, 13 албан хаагчийг сургагч багшаар бэлтгэлээ.