Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГХУСААЗЗ-ийн 4 дэд зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 14 секунд

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн шинэчлэн батлагдсан бүрэлдэхүүний анхны хуралдаан өнөөдөр (2024.10.29) болж, үйл ажиллагааны төлөвлөгөөний эхний 9 сарын явцын хэрэгжилтийг танилцуулж, хэлэлцлээ.

Хурлыг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга О.Алтангэрэл удирдаж, тус зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, яамны харьяа байгууллага, агентлагийн дарга нар танхимаар, зөвлөлийн гишүүд болох Авлигатай тэмцэх газар, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Ерөнхий аудитын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, 11 яам, Тагнуулын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг байгууллагын удирдлагууд цахимаар оролцов.

4 хүн, мэдээний өрөө ба бичвэр нарын зураг байж магад

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга О.Алтангэрэл авлигын эсрэг хууль тогтоомж, тогтолцоог боловсронгуй болгох, хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон "Теле камерын хяналтын нэгдсэн төв" байгуулах асуудлыг онцоллоо.

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Тус хуралдаанаар Зохицуулах зөвлөлийн дэргэд ажиллах “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн бүрэлдэхүүн”, “Хүн худалдаалахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн бүрэлдэхүүн”, “Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн бүрэлдэхүүн”, “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн бүрэлдэхүүн”-ийг хэлэлцэж, шинэчлэн батлав.

4 хүн, мэдээний өрөө ба бичвэр нарын зураг байж магад

Түүнчлэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, урьдчилан сэргийлэх ажлыг боловсронгуй болгох, гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах, гишүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хэд хэдэн ажил, арга хэмжээг эрчимжүүлэх нь цаашдын тэргүүлэх чиглэл болохыг тодорхойллоо.

Телеграм платформ ашиглан үйлдэж буй гэмт хэргийн нөхцөл байдал, түүнээс урьдчилсан сэргийлэх сэрэмжүүлэг мэдээлэл өглөө
Телеграм платформ ашиглан үйлдэж буй гэмт хэргийн нөхцөл байдал, түүнээс урьдчилсан сэргийлэх сэрэмжүүлэг мэдээлэл өглөө
 
ГБХНХЯ: 2025 онд тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлсэн жил байх болно
ГБХНХЯ: 2025 онд тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлсэн жил байх болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.