Г.Дамдинням: Төсвийг шууд ЗГ-т буцаагаад ахин өргөн бариулдаг дэг хийх нь зөв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 21 секунд

УИХ-ын чуулганы хуралдаанаар байнгын хороодоос орж ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дэгийг дахин хэлэлцэж байна. Нэг удаагийн дэгтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Г.Дамдинням дараах байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр "Төсөв дээр Ерөнхийлөгч хориг тавьж түүнийг нь УИХ хүлээж авсан тохиолдолд төсвийг шууд ЗГ-т буцаагаад ахин өргөн бариулдаг дэг хийх нь зөв.

1. Тэгэхгүй бол ЗГ-н өргөн барьж УИХ баталж өгсөн ЗГ-н ҮА-ы төлөвлөгөөний хэрэгжилтийг эргээд УИХ нэхэх хэцүү болно. Алийг нь хэзээ хийхээ ЗГ ахиж төлөвлөх нь зөв болно.

2. ЗГ-н өргөн барьж батлуулсан байгаа одоогийн төсвийг УИХ алдагдалгүй болтол нь танаад явуулчихаар эргээд ажлын үр дүн ярих түвэгтэй болно. Бидний төлөвлөөд, төсөвлөөд оруулаад ирсэн төлөвлөгөө, төсвийг та нөхөд өөрчилсөн шүү дээ гээд УИХ-г ЗГ-с ажлын хариуцлага ярьхад түвэгтэй болгоно л доо..." гэжээ.

Хотын даргын орлогч Т.Даваадалай: Автомашины татварыг нэмэгдүүлэх талаар мэдээлэл алга байна
Хотын даргын орлогч Т.Даваадалай: Автомашины татварыг нэмэгдүүлэх талаар мэдээлэл алга байна
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!