Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОУВС: Монгол Улс 2017 оны санхүүгийн тусламжийн гэрээг зөрчиж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 12 секунд

Хэдхэн цагийн өмнө УИХ “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа тэглэх тухай хууль”-ийг баталсан. Энэ шийдвэр нь олон улсын санхүүгийн тусламжийн гэрээг зөрчиж байна хэмээн ОУВС мэдээллээ. Энэ талаар “Ройтерс” агентлаг мэдээлснийг орчуулан хүргэж байна.

УЛААНБААТАР / ВАШИНГТОН (Ройтерс) - Монгол Улсын засгийн газрын ахмадуудын 776 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийг (283 сая доллар) тэглэх төлөвлөгөө нь 2017 онд Олон Улсын Валютын Сангаас гарах батлан ​​даалтад байгуулсан гэрээний амлалттай нийцэхгүй байна хэмээн ОУВС баасан гарагт мэдэгдэв.

2017 онд сонгогдсон бөх, популист бизнесмэн Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга,  өнгөрсөн долоо хоногт шинэ жилийн мэндчилгээндээ хэлсэн үгэндээ Засгийн газар энэ жил тэтгэврийн бүх зээлийг төлнө гэж мэдэгдсэн. Тэрээр “Энэ алхам нь Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд бүх насаа зориулж яваа ахмад настнуудыг өрийн дарамтаас аврахад чиглэгдэж байна” гэжээ.

Ерөнхийлөгч энэ хөтөлбөрийн зардлыг төрөөс 2018 оны сүүлээр цэргийн тусгай ажиллагаа явуулж Хятадын хувийн хөрөнгө оруулагчдаас хураан авсан Салхитын мөнгөний уурхайд олборлолтыг нэмэгдүүлснээр төлнө гэж мэдэгджээ.

Төлөвлөгөөг өнөөдөр Монгол Улсын парламент батлав. Төв банк арилжааны банкуудад энэ оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн тэтгэврийн зээл шинээр олгохоо зогсоохыг тушаажээ.

“Засгийн газрын тэтгэврийн зээлийг тэглэх санал нь ОУВС-гийн дэмжлэгтэйгээр 2017 онд баталсан засгийн газрын хөтөлбөрийн зорилгод нийцэхгүй байна” гэж ОУВС-гийн Улаанбаатарт суугаа төлөөлөгчийн газрын дарга Жефф Готтлиб “Ройтерс” агентлагт имэйлээр мэдэгдсэн.

Тэрээр “Санхүүгийн хэрэгцээг үл харгалзан хүн амын нэг хэсэгт нь туслах нь улсын өрийн хэмжээг ДНБ-ний 2% -иар нэмэгдүүлж, Төв банкны төсвөөс гадуурх зарлага нь инфляцийг өдөөж, бирж дээр дарамт учруулж байна зэрэг нь засаглал ба парламентын хяналтад зохих ёсоор анхаарах ёстойг харуулж байна” гэв.

Ерөнхийлөгч Х.Баттулгын ажлын хэсэг баасан гарагт тайлбар өгөх хүсэлтэд хариу өгсөнгүй.

Монгол Улс 2017 онд ОУВС болон бусад түншүүдээс 5.5 тэрбум долларын эдийн засгийн тогтворжуулалтын багцыг гаргахыг хүсч, гадаадын хөрөнгө оруулалт хумигдсан, түүхий эдийн экспортын орлого буурсан болон төгрөгийн ханш унаснаас үүдэлтэй эдийн засгийн хямралыг унтраах санал ирүүлсэн билээ.

Уг хэлэлцээрийн дагуу Монголын Засгийн газар төсвөө тэнцвэржүүлэхийн тулд зардлыг бууруулж, татварыг нэмэгдүүлэхээр тохиролцсон. Мөн төсвийн сахилга батыг сахиулах, банк санхүүгийн салбарт зохицуулалтын практикийг сайжруулахын тулд төсвийн шинэчлэл хийхээ амласан юм.

Орчуулсан: Д.Идэржаргал

"Тогтвортой үйлдвэрлэл ба хэрэглээ" СВИЧ Ази хөтөлбөрийн үр дүнг танилцуулав
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.