Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэхэд зарцуулсан 1.3 их наяд төгрөг “өр“ хэлбэрээр төрд бичигдээд явж байгаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

УИХ-ын гишүүн Х.Баттулга 2020 онд Ерөнхийлөгч байхдаа Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нэрийдлээр тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэхээ мэдэгдэж, УИХ-аар хууль хүртэл батлагдсанаар нийт 468 мянган ахмад настанд 1.3 орчим их наяд төгрөгийг зарцуулсан байдаг. Ингэхдээ Салхитын мөнгөний ордоос ирээдүйд олох үр ашгийг тооцоолон урьдчилж барьцаалах замаар бонд босгож, Хөгжлийн банкнаас 550 тэрбум төгрөгийн баталгаа гаргуулж, арилжааны банкнуудын эх үүсвэрээр тухайн зээлийг тэглэсэн гэдэг.

Тэгвэл зээлийн эргэн төлөлтийн асуудлаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалангаас тодруулахад "Нийтдээ 1.3 их наяд төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэсэн байдаг. Энэ тэглэсэн мөнгө өнөөдөр төрд өр хэлбэрээр бичигдээд явж байгаа. Дахиж тэтгэврийн зээл тэглэх тухай асуудал хэзээ ч байж болохгүй" гэв.

Н.Баатар, А.Алтанхуяг нар ахмадын ДАШТ-ээс алтан медаль хүртлээ
Н.Баатар, А.Алтанхуяг нар ахмадын ДАШТ-ээс алтан медаль хүртлээ
 
Ёс зүйн хариуцлага хүлээж, барилдах эрхээ хасуулаад буй бөхчүүд: Ид барилдаж, цолоо ахиулах насан дээрээ зохисгүй үйлдэл гаргаж, цаг хугацаагаа бүү алдаарай . Гаргасан үйлдэлдээ гэмшиж байгаа