Завхан аймагт Ардчилсан намын хөтөлбөр, шинэ Үндсэн дүрмийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг боллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 26 секунд

Завхан аймгийн Улиастай хотод өнөөдөр (2025.05.23) Ардчилсан намын хөтөлбөр, Үндсэн дүрмийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг амжилттай эхэллээ.

Орон даяар өрнөж буй “Эв нэгдлээс институт” аяны хүрээнд зохион байгуулагдаж байгаа Ардчилсан намын хөтөлбөр болон Үндсэн дүрмийн төслийн хэлэлцүүлэг нь гишүүд, дэмжигчид, иргэдийн санал бодлыг тусгаж, намын үзэл баримтлал, зорилго, бодлогын шинэчлэлийг хамтдаа тодорхойлоход оршиж байгаа билээ.

Завхан аймгийн Ардчилсан намын дарга Б.Төрмөнх хэлэлцүүлгийг нээж үг хэлэхдээ Ардчилсан нам улс төрийн намын хууль батлагдсантай холбоотойгоор намын дүрмийн төслөө гишүүддээ танилцуулж, санал авах ажлыг орон даяар зохион байгуулж байгаа нь чухал болохыг онцлон тэмдэглэж, хэлэлцүүлэгт оролцогчдод амжилт хүслээ.

Баруун бүсийн Завхан аймагт зохион байгуулагдаж буй энэхүү хэлэлцүүлэгт Ажлын хэсгийн гишүүд болох Ардчилсан намын Сургалт, судалгаа хариуцсан нарийн бичгийн дарга Ч.Жавхлантөгс, Ардчилсан намын хуульч Ж.Гантуяа, Ардчилсан намын Захиргаа, удирдлагын улс төрийн ажилтан О.Нямсүрэн, Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын улс төрийн ажилтан Т.Тэмүүлэн нар оролцож байна.

Ардчилсан намын Сургалт, судалгаа хариуцсан нарийн бичгийн дарга Ч.Жавхлантөгс:

“Эрхэм хүндэт Завхан нутгийн Ардчилсан намын эрхэм журмын нөхөд, ард иргэд ээ,

Зөв тэнцвэрийн зүй тогтлыг эрхэмлэж, эрдэм ухаан, энгүй соёлын өлгий болсон Завхан нутгийнхаа ард түмэнд Ардчилсан намын дарга Лувсаннямын Гантөмөр, Ерөнхий нарийн бичгийн дарга Наянтайн Ганибал болон Ардчилсан Монгол Улсын чөлөөт иргэний хувиар чин сэтгэлийн халуун мэндийг дэвшүүлье!

Энэ сайхан нутаг бол зөвхөн уул усны үзэсгэлэн, соёлын баялаг биш, харин төр, түмний дундаас гарч ирсэн ухаалаг дуу хоолой, шударга ёсыг эрэлхийлэгч, хөгжлийн гарцыг эртнээс сэтгэгчдийн нутаг билээ.

Ардчилсан нам шинэчлэлийн замаа илүү нээлттэй, иргэддээ ойр болгохоор зорьж байгаа энэ үед Завхан нутгийн Ардчилалыг түгээн дэлгэрүүлэгч гишүүд та бүхний санал, үнэтэй шүүмж бидэнд онцгой үнэ цэнтэй юм.

Бид энэ удаагийн уулзалтаар Ардчилсан намаас тодорхой төсөв зардал гаргаж, Намын шинэчилсэн дүрэм, Тусгаар Монгол хөтөлбөрийг танилцуулж, иргэдийн санал авах үндсэн зорилготой ажиллахаар ирлээ.

Ардчиллыг төгөлдөршүүлэх дараагийн алхам бол зөвхөн намын шинэчлэл бус, иргэдийнхээ оролцоог жинхэнэ утгаар нь амьдруулах явдал юм.

Завханы уужим ухаан, та бүхний бодит оролцоо бидэнд гэрэл болж байна.

Та бүхэнд аз жаргал, амжилт бүтээл, элэг бүтэн сайхан амьдралыг хүсэн ерөөе.

Эв нэгдлээс Институт рүү” хэмээн хэллээ.

Ардчилсан намын Сургалт, судалгаа хариуцсан нарийн бичгийн дарга Ч.Жавхлантөгс Ардчилсан намын хуульч Ж.Гантуяа нар үргэлжлүүлэн намын хөтөлбөр, Үндсэн дүрмийн төслийн талаар хэлэлцүүлэгт оролцогчдод танилцуулж байна.

“Надад намуудаас 20,30-аараа нэрс ирсэн. Үүнд намын дарга нарыг нь буруутгах аргагүй“
“Надад намуудаас 20,30-аараа нэрс ирсэн. Үүнд намын дарга нарыг нь буруутгах аргагүй“
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэн өнөөдөр АТГ-т очиж мэдүүлэг тайлбараа өгчээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэн өнөөдөр АТГ-т очиж мэдүүлэг тайлбараа өгчээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!