Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.05.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/ асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "2020-2022 онд 31800 малчин 76 тэрбум төгрөгийг НДШ-д төлөөд буцаад 314 тэрбум төгрөгийг бусдын төвлөрүүлсэн шимтгэлээс авч байна. Бусдын төвлөрүүлсэн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа нь шударга зүйл үү" гэв.