Элчин сайд А.Төмөрийн эхнэрийн амиа алдсан хэргийн талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэл өглөө. Тэрбээр "А.Төмөр Элчин сайдын ар гэрт эмгэнэл илэрхийлье. А.Төмөр сайдтай холбогдсон. Манайд сургууль төгссөнөөсөө хойш ажиллаж байгаа хүн. Олон улсын эрхзүйч мэргэжилтэй. Өөрөө золгүй явдал болсон гэж хэлж байна билээ. Тайландын цагдаагийн байгууллагаас гаргасан урьдчилсан дүгнэлтээр золгүй явдал гэж гарсан гэдгийг өөрөө надад хэлсэн. Сэтгэл санаа нь маш хүнд байгаа. 3 хүүхэдтэй. Өөрөө ярьж чадахгүй хэмжээний сэтгэл санааны хямралтай байгаа. энэ хүнд үед нь үүнийг дэвэргээд байгаа нь надад зохимжгүй санагдаж байна. Тиймээс золгүй явдал болсон гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна. талийгаачийнхаа 49 хоног өнгөрөхөөр өөрөө мэдээлэл өгнө гэсэн. Холбогдох байгууллагууд хэргийн газарт очиж дүгнэлт юмаа гаргасан учраас би өөрийнх нь хэлж байгаад итгэж байгаа" хэмээв.
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!