М.Нарантуяа-Нара: Олон сонгогдсон гишүүд чуулгандаа ч тогтож ядан шинэ засгийн сургаар нүхээ малтацгааж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 36 секунд

Лхагва гарагт хуралдсан МАН-ын VI бага хурлаар хамтарсан Засгийн газрыг цаашид үргэлжүүлэн ажиллуулах боломжгүй буюу гэрээгээ зөрчсөн намыг засгаас гаргах тухай тогтоол гаргасан билээ. Тэгвэл дараагийн Засгийн газрыг бүрдүүлэх асуудал шуурхайлсан бөгөөд зарим гишүүд УИХ дахь Байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдааны цагийг уяж буй тохиолдол нь шүүмжлэл дагуулж эхэлжээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара өөрийн цахим хуудастаа "Олон сонгогдсон гишүүд чуулгандаа ч тогтож ядан шинэ засгийн сургаар энд тэнд нүхээ малтан гүйцгээх.Чуулганд Үндэсний цөөнхийн эрх ашгийн төлөөх Монгол Казакстан 2 улсын хэлэлцээрийг соёрхон баталсангүй гээд ар араасаа үргэлжлэх биз. Ингээд хуучны 2 тал болж талцаж хууль хөгжлөө гацаадаг өдрүүд айсуй. Мэдээж АН супер ПОП араандаа хийнэ. МАН ч сайн үзэлцэх биз, харин дунд нь жижиг намын маниус ширээний теннисийн бөмбөг харж байгаа мэт дунд нь гайхаж суух биз. Сошиалд хүртэл дараагийн ЕС нь тэр энэ хүн сайн хүн мундаг хүн гээд урдчилсан долоолтоо хийгээд эхэлчихсэн байдаг. Үнэндээ “би биш бол чи биш” гэдэг үзэл л энэ улсад ялж байна даа" гэжээ.

Завхан аймагт Ардчилсан намын хөтөлбөр, шинэ Үндсэн дүрмийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг боллоо
Завхан аймагт Ардчилсан намын хөтөлбөр, шинэ Үндсэн дүрмийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг боллоо
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэн өнөөдөр АТГ-т очиж мэдүүлэг тайлбараа өгчээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэн өнөөдөр АТГ-т очиж мэдүүлэг тайлбараа өгчээ
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!