Менингококк халдвар батлагдсан 4 настай хүүхэд ХӨСҮТ-д эмчлүүлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 14 секунд

Улаанбурхан өвчний тохиолдол нэмэгдэж, халдвар авсан 10 хүүхэд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа бол гурав нь нэн хүнд байгааг тус төвийн захирал Э.Анхбаяр хэллээ. Тэрбээр "Өчигдөр нийслэлийн Чингэлтэй дүүргээс менингококк халдварын сэжигтэй тохиолдол батлагдсан. Дөрвөн настай хүүхэд менингококк халдварын шалтгаанаар эмчлүүлж байгаа бөгөөд одоогоор хүүхдийн биеийн байдал тогтвортой байна" гэсэн юм.

Сүүлийн өдрүүдэд улаанбурхан өвчний халдварын тархалт нэмэгдэж байгааг тус төвөөс сэрэмжлүүлж хонхны баяр, амралт, хүүхдийн баяр эхэлж байгаа тул хүүхдийн зусланд явахдаа дархлаажуулалтад заавал хамрагдахыг зөвлөсөн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд улаанбурханы батлагдсан тохиолдол 2928 болж, ХӨСҮТ-д 450 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Харин орны ачаалал сүүлийн үед нэмэгдсэнтэй холбоотой хөнгөн хүүхдүүдэд зөвлөмж мэдээлэл өгч гэрт нь буцааж байгааг ХӨСҮТ-өөс өнөөдөр ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн юм.

Б.Пүрэвдорж: Ирэх оны төсвийн суурь асуудлыг хэлэлцэж байхад Ерөнхий сайд, хоёр Шадар сайд алга
Б.Пүрэвдорж: Ирэх оны төсвийн суурь асуудлыг хэлэлцэж байхад Ерөнхий сайд, хоёр Шадар сайд алга
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэн өнөөдөр АТГ-т очиж мэдүүлэг тайлбараа өгчээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэн өнөөдөр АТГ-т очиж мэдүүлэг тайлбараа өгчээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!