Gangbay хамтлагийн зуны нээлтийн “Кассета“ тоглолт 5 цаг 40 минут үргэлжилнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 58 секунд

Хөгжим сонирхогч залуусын сонсох дуртай “Gangbay” хамтлаг "Кассета" тоглолтоороо маргааш зуны нээлтээ хийх гэж байна. Тус хамтлагийнхан өнөөдөр сонсогч, фэнүүддээ тоглолтынхоо талаарх мэдээлийг өгсөн юм. Тоглолт дөрвөн хэсгээс бүрдэх бөгөөд маргааш 16:00 цагаас нээгдэж эхлэх нь. Харин орой 18:00 цагийн үед тоглолт эхлэхэд бэлэн болох бөгөөд гадаадын таван артист оролцох юм байна.

Тоглолтоо "Кассета" гэж нэрлэсний учрыг хамтлагийн гишүүн С.Баянмөнх "Кассетаг хүн бүр мэднэ, бас манайх өмнө нь киногоо хийж байсан болохоор энэ хөгжим сэтгэлд өег байдаг учраас маш олон нэрнээс сонгосон. Бид тухайн цаг үед дурсамжтай үлдсэн дуунуудыг сэргээж байгаагаараа артистуудаа авчирсан. Тоглолтоо бид жилийн өмнө төлөвлөж байсан учраас улс төр, цаг үеийн асуудалтай ямар ч холбоогүй. За тэгээд бүгдэд нь аз жаргал хүсье. Маргааш Кассета дээр уулзацгаая" гэсэн юм.

Хамлагийн гишүүн Д.Ганбат: Улаанбаатар хотод анх удаа ивээн тэтгэгчгүй тоглолт болж байна. Тайзны хувьд анх удаа дөрвөн давхар, лед дэлгэцтэй бөгөөд шинэ хөгжмийн дуугаралт маш сайн, билетийн борлуулалт нь бас сайн байна. Тоглолтын бэлтгэл ажилд маш сэтгэл хангалуун байна. Манай тоглолтыг ирж үзээрэй.

Тоглолтын ерөнхий найруулагч: Бүрэн хэмжээний таван цаг 40 минутын тоглолт болох бөгөөд үндсэн тоглолт дөрвөн хэсэгтэй байх юм. Бусад тоглолтуудтай харьцуулахад шинэлэг найруулгатайгаар ажиллаж байна.

Улаанбаатар метро төслийн хүрээнд 200 инженер бэлтгэнэ
Улаанбаатар метро төслийн хүрээнд 200 инженер бэлтгэнэ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэн өнөөдөр АТГ-т очиж мэдүүлэг тайлбараа өгчээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэн өнөөдөр АТГ-т очиж мэдүүлэг тайлбараа өгчээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!