Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Тэнгэр ээж минь өршөө“ гэрэлт хөшөөний нээлт боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд

Монгол Улсын Ардын жүжигчин Шарын Чимэдцэеэгийн шүлэг, УГЗ Шинэбалжийн Батсайханы хөгжим "Тэнгэр ээж минь өршөө" дууны "Тэнгэр ээж" гэрэлт хөшөөний нээлт боллоо. Хөшөөг Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутаг "Хоолойн бууц" гэдэг газар сүндэрлүүлжээ. Хоолойн бууц нь Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэгийн төрсөн газар нь аж.

Тус хөшөөний нээлтэд Сүхбаатар аймгийн Засаг даргын орлогч Б.Батбаатар, орон нутгийн удирдлагууд, Уулбаян сумын ЕБС-ийн сурагчид, Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэгийн ах дүүс, нутгийн зон олон МУАЖ Нэргүй, Дарьганга сумын уугуул АЖ, морин хуурч Ч.Батсайхан, МУГЖ С.Сарантуяа, Г.Хонгорзул, Нансалмаа, Хорлоо, С.Цогтсайхан, Дарьганга уртын дууны олон улсын наадамд оролцох уран бүтээлчид оролцсон байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Телеграм, инстаграмм, тик-токт иргэд  санаанд оромгүй байдлаар залилуулж байна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Телеграм, инстаграмм, тик-токт иргэд санаанд оромгүй байдлаар залилуулж байна
 
Б.ЭНХБАЯР: Хувийн компанид улсынхаа хилийг өгсөн асуудал яригдаж байна
Б.ЭНХБАЯР: Хувийн компанид улсынхаа хилийг өгсөн асуудал яригдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.