Тэтгэвэрийн зээлгүй ахмадуудын зүгээс Монгол улсын ерөнхийлөгчид санал хүргүүллээ. Ахмадуудын өөрсдийн санаачилгаар байгуулсан тэтгэвэрийн зээлгүй иргэдийн эрх ашгийг хамгаалах түр хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.
УИХ-ын чуулганы хуралдаанаар иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг баталсан. Гэвч энэхүү хуулийн төсөл нь тэтгэвэрийн зээл аваагүй ахмадуудад шударга бус, ялгарварлан гадуурхсан явдал хэмээн үзэж байна. Тус хуулийн төсөлтэй холбогдуулан зээлгүй иргэдийн эрх ашгийг хамгаалах түр хорооны ерөнхий зохицуулагч З.Эрдэнэбаатар нийт зээлгүй иргэдийн зүгээс МУ-ын ерөнхийлөгчид санал хүргүүлснээ мэдэгдлээ. Уг саналд тэтгэвэрийн зээл аваагүй иргэдэд цагаан сарын баяраас өмнө байгалийн баялгийг тэгш хувиарлах үүднээс 3 сая төгрөгийг бэлнээр олгохыг хүсэж байгаагаа тусгажээ. Мөн тэтгэвэрийн зээл аваагүй 200 мянган иргэдээс 20 мянга гаруй өрх толгойлсон эмэгтэйчүүд байна гэх судалгааг түр хорооноос хийсэн байна. Энэхүү асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөхийг хүсэж байгаагаа зээлгүй ахмадуудын эрх ашгийг хамгаалах түр хорооноос мэдэгдлээ.
Г. Пүрэвгочоо