Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Явган хүний зам нэг жилийн настай байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо, 32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх нийт 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилсэн байна. Гэвч явган зам дээр автомашинаа тавьж байгаагаас үүдэн тус замд эвдрэл ихээр үүсжээ. Нийслэлийн Замын хөгжлийн газраас явган хүний замын тохижилттой танилцах үеэр "Өнгөрсөн жил хийсэн явган хүний зам ашиглалт нь дуусаж байна" гэсэн юм. Иргэд явган хүний зам дээр машинаа байрлуулах, шон байршуулах зэрэг нь эдэлгээг богиносгож, хавтан нь эхнээсээ ховхорч унасан нөхцөл байдлыг шууд дамжуулалтаар мэдээлэв.

Энэ онд нийслэлийн хэмжээнд 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна. Өнөөдрийн байдлаар есөн байршилд аж ахуйн нэгж, байгууллагуудтай гэрээ байгуулж, гурван байршилд явган хүний зам засварын ажлыг эхлүүлээд буй юм.

“Тэнгэр ээж минь өршөө“ гэрэлт хөшөөний нээлт боллоо
“Тэнгэр ээж минь өршөө“ гэрэлт хөшөөний нээлт боллоо
 
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.