Тайландад суугаа Элчин сайд А.Төмөрийн эхнэр амьдарч байсан 17 давхар барилгаасаа унаж амиа алдсан хэрэг олны анхаарлын төвд байна. Талийгаач Л.Орхоны төрсөн эгч Л.Ононгоос болсон явдлын талаар тодруулахад " 17 давхар байрны 4-р давхарт унасан байсныг нь А.Төмөр цагдаа нар ирэхээс өмнө 1-р давхар руу зөөж байгаа бичлэгийг нь би авсан. Гэртээ оруулсан гэдэг бол ташаа мэдээлэл. Энэ яагаад ч амиа хорлолт биш гэдэгт би итгэлтэй байна. Миний дүү хүүхдүүдээ орхиод амиа хорлох тийм жижигхэн сэтгэхүйтэй эмэгтэй байгаагүй. Цагдаа нар ирэхээс өмнө биеийг нь зөөсөн нь, яаран сандран чандарлуулсан нь маш сэжиг бүхий үйлдэл. Задлан шинжилгээ хийлгэсэн гэж бидэнд хэлсэн ч одоогоор баттай мэдэхгүй байна. А.Төмөр эцсээ хүртэл тэр нууц амраг хүүхнээ өмгөөлж, үгүйсгэсэн. Гэвч одоо бүх зүйл тодорхой болж байна. Удахгүй энэ асуудлаар хэвлэлийн бага хурал зарлах учраас хэвлэл мэдээллийн байгууллагынхныг ташаа мэдээлэл тараахгүй байхыг хүсье" гэлээ.
Сэтгэгдэл (18)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!