Нийтийн тээврийн салбар 15 жилийн дараа 600 автобусаар парк шинэчлэлт хийж, өнгөрсөн жолоочийн цалинг 1000 ам.долларт хүргэсэн тухай 2024 онд хэрэгжүүлсэн онцлох ажил дээрээ дурджээ. Өөрөөр хэлбэл, жолооч нарын цалинг өнгөрсөн оны хоёрдугаар сараас нэмж 3.5 сая төгрөг болгож нэмэгдүүлсэн билээ.
Мөн автобусанд ухаалаг дэлгэц, үнэгүй интернет суурилуулсан төдийгүй өнөөдөр ч үе шаттай шинэчлэлт хийгдэж байгааг онцолжээ. Хамгийн сүүлд Улаанбаатар хотын 100 байршилд киоск төхөөрөмж байршуулсан байна. Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд гэхэд 31 угсраа автобус, энэ онд 10 том оврын автобусыг худалдан авч, үйлчилгээнд явуулсан байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!