СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Телеграм, инстаграмм, тик-токт иргэд санаанд оромгүй байдлаар залилуулж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 39 секунд

Сүүлийн өдрүүдэд иргэд гар утсанд Телеграм апликэйшинд сайт дээр таны зураг байна гэж таны таньдаг хүний нэр, зурагтай хаягаас бичиж , хуурамч линк явуулж байгаа нь иргэд, олон нийтийг төөрөгдөлд оруулан зургаа харах гэж линкээр нэвтэрч, нууц үгээ алдах тохиолдлууд гарч байгаа тул ямар нэгэн ач холбогдолгүй линкээр орж нууц үгээ оруулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Он гарсанаас хойш уг телеграм аппликэйшнээр дамжуулан эд хөрөнгөө бусдад залилуулсаны улмаас иргэдэд нийт 7.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Монголын банкуудын холбоотой иргэдэд учирсан нийт 5.7 тэрбум төгрөгийн хохирлын шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон байна.

Цахим орчинд үйлдэгдэж байгаа залилах гэмт хэргийн дийлэнх буюу бараа үйлчилгээ захиалах, даалгавар биелүүлэх (телеграм) зэрэг үйлдлийн аргаар бусдыг залилсан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь ихэвчлэн фэйсбүүкээр явагддаг байсан бол одоо нэмэгдэж инстаграм, телеграм, тик токоор өргөн тархсан. Хохирогчид нь санаанд оромгүй байдлаар мөнгө хөрөнгө, цаг хугацаа, сэтгэл санаагаар хохирч залилуулах нь зөвхөн мөнгөөр хэмжигдэхгүй болжээ.

Мөн хуурамч сайт, хуурамч дуудлага, AI буюу хиймэл оюун ухааны тусламжтай өргөн хүрээтэй тархаж, иргэд, байгууллагад ихээхэн хохирол учруулж байгааг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлээ.

Иймд залиланд өртөхөөс сэргийлж цахим нууц үгээ хэцүү, давтагдаагүй нууц үг хэрэглэх, таны утсанд ирсэн сэжигтэй имэйл, линк, мессежийг нээхгүй байх, танихгүй гадаад кодтой дуудлага, мессежнээс сэрэмжлэх, цахим халдлагад өртсөнөө мэдвэл нэн даруй банк руу залгаж карт дансаа хаалгах, цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг сануулав.

Статистикаар, энэ оны эхний дөрвөн сард улсын хэмжээнд нийт 18605 гэмт хэрэг бүртгэгдсэн бол Улаанбаатар хотод 70.5 хувь нь буюу 13.119 нь, орон нутагт 29.5 хувь буву 5483 хэрэг бүртгэгджээ. Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 30.9 хувь буюу 5744 нь залилах гэмт хэрэг эзэлж байна.

“Богд уул” сувиллыг засварлаж, төрсний дараах эх, нярайн сэргээн засах төв болгоно
“Богд уул” сувиллыг засварлаж, төрсний дараах эх, нярайн сэргээн засах төв болгоно
 
Дархан аварга цолны хүндэтгэлийн барилдаанд Улсын начин Э.Батмагнай түрүүллээ
Дархан аварга цолны хүндэтгэлийн барилдаанд Улсын начин Э.Батмагнай түрүүллээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!