ТЭЗҮ: “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс угаах, баяжуулах үйлдвэр жилд 754.8 сая ам.долларын орлого олно

Огноо
Унших
1 минут 21 секунд

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс угаах, баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ 2021 онд батлагдаж, барилга угстарлын ажил 2022 оны долдугаар сард эхэлсэн. Өнгөрөгч аравдугаар сард үйлдвэрийн туршилт тохируулгын ажил дууссан бөгөөд энэ сард улсын комиссыг ажиллуулах, ирэх оны гуравдугаар сард байнгын ашиглалтанд хүлээн авах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.

Үйлдвэр жилд 10.0 сая тонн түүхий нүүрс хүлээн авч, 5.6 сая баяжуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд өнөөдрийн байдлаар төслийн гүйцэтгэл 95.5 хувьтай байгааг тус компанийн Стратеги төлөвлөлт, төслийн газрын дарга Ч.Анх-Од онцолсон байна.

ТЭЗҮ-ээр үйлдвэр жилд 754.8 сая ам.долларын орлого олох бөгөөд нийт зардал 644.9 сая ам.доллар, татварын дараа 67.7 хувийн ашигтай ажиллана гэж тооцоолсон байна. Коксжих нүүрсний үнэ сүүлийн үед нэмэгдсэнтэй холбоотойгоор энэ тооцооллыг шинэчилэхэд үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахад 1.1 тэрбум ам.долларын орлоготой, 620.0 сая ам.долларын зардалтай, татварын дараах ашиг 366.6 сая ам.доллар байх тооцоо гарчээ.

Автомашин замын хажуу руу унаж, жолооч нь хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргажээ
Автомашин замын хажуу руу унаж, жолооч нь хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргажээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!