УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин “Гишүүдийн дэмжсэн, дэмжээгүй саналыг тухайн өдөртөө олон нийтэд нээлттэй байршуулдаг байх“ хуулийг санаачилжээ

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 55 секунд

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж эхэлжээ. Тодруулбал, 134 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт, дэд заалтыг нэмжээ. Үүнд:

134.2.Чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хорооны хуралдаанаар хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэх болон эцсийн хэлэлцүүлгийг явуулсан бол хуралдааны товч мэдээллийг Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудсанд тухайн өдөр байршуулна.”

134.3.Энэ зүйлийн 134.2-д заасан хуралдааны товч мэдээлэлд дараах зүйлийг тусгана.

134.3.1.хуралдаанаар хэлэлцсэн асуудал;

134.3.2.хуралдааны ирцийн мэдээ /тоо, хувиар/;

134.3.3.хуралдаан эхэлсэн, завсарласан, хойшилсон, дууссан он, сар, өдөр, цаг, минут;

134.3.4.санал хураасан томьёолол, санал хураалтын дүн /тоо, хувиар/, санал өгсөн гишүүн бүрийн дэмжсэн, дэмжээгүй саналын тоо;

134.3.5.техник, хэрэгслээс шалтгаалсан болон бусад хүндэтгэн үзэх шалтгааны улмаас алдаатай санал өгсөн гишүүний тухайн асуудлыг дэмжсэн, дэмжээгүйгээр хуралдааны тэмдэглэлд тусгуулахаар гаргасан санал;

134.4.Тухайн өдөр чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдаанаар хэд хэдэн асуудлын хэлэлцэх эсэх болон эцсийн хэлэлцүүлгийг явуулсан бол хэлэлцсэн асуудал тус бүрээр товч мэдээллийг бэлтгэн мэдээлнэ.

134.5.Нууц санал хураалт явуулсан хуралдааны товч мэдээлэлд энэ зүйлийн 134.3.4-д заасан мэдээллээс зөвхөн санал хураалтын дүнг тусгана.

134.6.Хаалттай хуралдаанаар хэлэлцэх аливаа асуудалд энэ зүйлд заасан мэдээлэх журам хамаарахгүй.

134.7.Хуралдааны товч мэдээлэлд агуулсан тоо, мэдээлэл энэ хуулийн 135.1-д заасан хуралдааны дэлгэрэнгүй болон товч тэмдэглэлтэй зөрсөн тохиолдолд хуралдааны тэмдэглэлийг баримтална гэжээ.

Ирэх онд НЭМГ, Нийтийн тээврийн бодлогын газрыг татан буулгана
Ирэх онд НЭМГ, Нийтийн тээврийн бодлогын газрыг татан буулгана
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Сэтгэгдэл (11)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!