Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАРГААШ: Улаанбаатарт 6 хэм дулаан, үүлэрхэг

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 25 секунд

2024 оны 10-р сарын 29-ний 20 цагаас 10-р сарын 30-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, Алтайн салбар уулс, говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 0...-2 градус хүйтэн, өдөртөө +5...+7 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө -3...-5 градус хүйтэн, өдөртөө +5...+7 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө -6...-8 градус хүйтэн, өдөртөө +4...+6 градус дулаан байна.

Гарааны бизнесийг хамгаалах, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулна
Гарааны бизнесийг хамгаалах, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулна
 
Л.Гантөмөр: Манай намынхан даргынхаа амаар дуугардаггүйгээрээ МАН-аас ялгаатай
Л.Гантөмөр: Манай намынхан даргынхаа амаар дуугардаггүйгээрээ МАН-аас ялгаатай
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.