Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: “Залуус“ хороолол орчимд бусдын биед халдсан 16-17 насны дөрвөн хүүхдийг илрүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 22 цагийн үед “Сонгинохайрхан дүүргийн Залуус хорооллын орчимд манай нөхрийг хэдэн хүүхдүүд зодоод явсан байна” гэх гомдол, мэдээлэлд шалгалтын ажиллагаа явуулж, бусдын биед халдсан бүлэг этгээдийг илрүүлсэн байна.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Залуус” хорооллын үүдэнд иргэн “Б”-г үл таних 16-17 насны “Б”, “А”, “Х”, “Э” нар бүлэглэн биед нь халдаж, зодсон болохыг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.

Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа нэмэгдүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Г.Уянгахишиг: ШЕЗ-ийн төсөв 100 тэрбумаар танагдаад ороод ирсэн. Хуулиа мөрдөөч ээ...
Г.Уянгахишиг: ШЕЗ-ийн төсөв 100 тэрбумаар танагдаад ороод ирсэн. Хуулиа мөрдөөч ээ...
 
ТОДРУУЛГА: 250-300 орчим иргэн “Алт гарсан“ гэх газар руу дайрч орох үйлдэл хийж, шаардлага биелүүлээгүй тул хийн гар буугаар дөрвөн удаа буудсан гэв