Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж, гэмтсэн 233 хүн ГССҮТ-өөр үйлчлүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт энэ сарын 20, 21-ний өдөр зөвхөн халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн нийт 233 хүн тусламж үйлчилгээ авчээ.

Нийт тохиолдлын 117 нь эрэгтэй, 116 нь эмэгтэй байна. Мөн 0-18 насны нийт 47 тохиолдол бүртгэгдсэн байна.

Халтирч унах гэмтлийн хувьд зөөлөн эдийн бэртэл, доргилт, хөхрөлт, няцралтаас илүү мөчдийн хугарал зонхилон тохиолдож буй юм.

Хүнд хэлбэрийн гэмтлийн тохиолдолд гавал ясны хугарал, тархины эдийн гэмтэл, аарцаг нуруу, хөлийн шилбэ болон дунд чөмгийн хугарал багтаж байна.

Иймд иргэд та бүхэнд эрүүл мэндийн байгууллагуудаас өгч буй заавар зөвлөмжийг дагаж мөрдөх, эрүүл аюулгүй байдлаа хангах, болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийг ГССҮТ-өөс зөвлөлөө.

ШУУД: УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж байна
ШУУД: УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж байна
 
Ёс зүйн хариуцлага хүлээж, барилдах эрхээ хасуулаад буй бөхчүүд: Ид барилдаж, цолоо ахиулах насан дээрээ зохисгүй үйлдэл гаргаж, цаг хугацаагаа бүү алдаарай . Гаргасан үйлдэлдээ гэмшиж байгаа