УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, ХЗБХ-ны бүрэлдэхүүн Шүүхийн Ерөнхий зөвлөлд ажиллаж байна. Энэ үеэр Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг:
-Шүүх зайлшгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад шүүгчийн туслах, нарийн бичиг, мэдээлэл технологийн ажилтангүйгээр ажил нь явахгүй. энэ орон тоо байнгын сул, нөхөн бүрдүүлэлт хангагдахгүй байна. Тухайлбал, 2023 онд 422 шүүхийн захиргааны ажилтан ажилд шинээр томилогдсон ч 367 шүүхийн захиргааны ажилтан ажлаасаа гарсан гэх судалгаа байна. Ажлаас гарсан нийт албан хаагчдын 54 хувь нь шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга байсан.
Ажлаас гарсан нийт ажилтны 51 хувь нь тухайн ажилд хоёр жил хүртэл ажилласан байна. Энэ нь шүүхийн захиргаа тогтворгүй байгааг харуулж байна.
Ажлаас гарсан нийт шүүхийн захиргааны ажилтны 61.5 хувь нь нийслэлийн шүүхүүдэд байна Шалтгаан нь ажлын байрны нөхцөл муу, цалин бага, ачаалал их, илүү цагаар ажилладаг.