Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: “Хүүхдийн төлөө“ уриатай нийслэлийн АН-ынхан бага насны хүүхдийг бүлэглэн хүчирхийлж байсан этгээдийг яагаад нэр дэвшүүлснээ тайлбарлах хэрэгтэй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 49 секунд

Энэ Баасан гарагт буюу аравдугаар сарын 11-ны өдөр бид орон нутаг, нийслэл, дүүрэгт төлөөлөх төлөөлөгч нараа сонгоно. Энэ удаагийн сонгуульд ял шийтгэгдэж байсан, бага насны хүүхдийг бүлэглэн хүчирхийлэх хэрэгт хүртэл холбогдож байсан хүмүүс Нийслэлийн Ардчилсан намаас нэр дэвшиж байна гэх мэдээлэл цацагдсан нь олон нийтийн анхааралд байна. Цахим орчин болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсанаар НИТХ-ын сонгуулийн 10-р тойрог, Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшиж буй Л.Чинцогт нь нэр холбогдоод байгаа юм. Энэ асуудалд тус нам тайлбар хийх нь зүйтэй гэх байр суурийг өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр албан ёсны сошиал хуудсаараа дамжуулан илэрхийллээ. Тэрбээр,

- “Хүүхдийн төлөө” уриатай сонгуульд оролцож буй Нийслэлийн АН бага насны хүүхдийг бүлэглэн хүчиндэх гэмт хэрэгт ял шийтгэгдсэн хүнийг нэр дэвшүүлсэн үйлдэлдээ тайлбар хийвэл зохино. Авлигын гэмт хэрэгт ял шийтгэгдээгүй бол хууль зүйн хувьд сонгогдох эрхтэйг ойлгож байна. Иргэд хууль зүйн хувьд сонгох эрхтэйг ч мэдэж байна. Тэхдээ ёс зүйн хувьд, тэр дундаа улс төрийн, хүний ёс зүйн хувьд ийм эрх бий юу Энэ мэтээр ер нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдсэн 40-өөд хүнийг яахаараа нийслэл, дүүрэгт АН нэр дэвшүүлсэн асуудалдаа тайлбар хийх нь зүйтэй.

Азийн топ лигт  О.Хулан тоглох гэрээгээ байгууллаа
Азийн топ лигт О.Хулан тоглох гэрээгээ байгууллаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.