Азийн топ лигт О.Хулан тоглох гэрээгээ байгууллаа

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 13 секунд

Монгол Улсын шигшээ баг болон Улаанбаатар Амазонс багийн тоглогч Онолбаатарын Хулан БНХАУ-ын WCBA-ийн “WUHAN CRANES” багт тоглохоор болж гэрээгээ байгууллаа.

Түүний хувьд өнгөрөгч зургаадугаар сард БНХАУ-ын Ухань хотноо болсон FIBA 3x3 Wuhan Women Series-т оролцон тоглож тус клубын багийг хожсоноор уг багийн анхааралд өртсөн юм. Улмаар түүнийг багтаа элсүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж бэлтгэлийн бааздаа 9 сард урьж хамтарсан бэлтгэл, тоглолт хийж шалгасан юм. Ийнхүү О.Хулан тус багт сонгогдож Монгол улсын эмэгтэй тамирчдын анхны гадаад улсад тоглож буй мэргэжлийн тоглогч болж байна. Тэр дундаа Азийн топ лиг WCBA-ийн багаас санал авч тоглох болсон энэхүү мэдээ нь үнэхээрийн бахархалтай сайхан мэдээ болж байна.

Олон хүүхэд багачууд, тэр дундаа охидууддаа олон улсад Монгол хүн хүчтэй өрсөлдөгч гэдгийг батлан харуулж буй О.Хуланд шинэ улиралд нь өндөр амжилт хүсье!

Б.Анхбаяр, Д.Дэлгэрсайхан нарт холбогдогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзлаа
Б.Анхбаяр, Д.Дэлгэрсайхан нарт холбогдогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзлаа
 
Б.Энхбаяр: “Хүүхдийн төлөө“ уриатай нийслэлийн АН-ынхан бага насны хүүхдийг бүлэглэн хүчирхийлж байсан этгээдийг яагаад нэр дэвшүүлснээ тайлбарлах хэрэгтэй
Б.Энхбаяр: “Хүүхдийн төлөө“ уриатай нийслэлийн АН-ынхан бага насны хүүхдийг бүлэглэн хүчирхийлж байсан этгээдийг яагаад нэр дэвшүүлснээ тайлбарлах хэрэгтэй
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!