УИХ-ын өнөөдрийн чуулганы үдээс хойших хуралдааныг УЯСАН 14 сайд нэрээ ЗАРЛУУЛАВ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 29 секунд

УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж буй.

Чуулганы үдээс өмнөх хуралдаанд төсөвтэй уялуулж Засгийн газрын ирэх онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны бодлого төлөвлөгөөт ажлуудыг салбарын сайдууд парламентад танилцуулах ёстой байв. Гэвч 20 сайд ирээгүй гэх шалтгаанаар гишүүд асуултдаа хариулт авч чадалгүй чуулганы хуралдааныг завсарлуулсан билээ.

Харин чуулганы үдээс хойших хуралдаанд хоцорсон болон огт оролцоогүй 14 сайдын нэрсийг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа зарлаж, Засгийн газрын сайд нарыг ирцээ бүрдүүлэхийг шаардлаа.

Тодруулбал,

  • Э.Одбаяр- Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга
  • Р.Эрдэнэбүрэн- Монгол Улсын сайд, "20 минутын хот" Үндэсний хорооны дарга
  • Б.Батцэцэг- Гадаад харилцааны сайд
  • Ц.Туваан- Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд
  • Ч.Номин- Соёл, спорт, аялал жуулчлалын сайд
  • С.Одонтуяа- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд
  • П.Наранбаяр- Монгол Улсын боловсролын сайд
  • Б.Дэлгэрсайхан- Зам, тээврийн сайд
  • Ж.Батсуурь- Хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд
  • Ж.Энхбаяр- ХХААХҮ-ийн сайд
  • Ц.Баатархүү- ЦХИХХ-ны сайд
  • Т.Мөнхсайхан- Эрүүл мэндийн сайд
  • С.Амарсайхан- Монгол Улсын Шадар сайд
  • Т.Доржханд- Монгол Улсын Тэргүүн шадар сайд
Маргааш Циркийн уулзвараас Барс захын уулзвар хүртэлх замын хойд эгнээг хааж, шинэчилнэ
Маргааш Циркийн уулзвараас Барс захын уулзвар хүртэлх замын хойд эгнээг хааж, шинэчилнэ
 
Худгийн гудамжнаас “Хангай” хотхон хүртэлх авто замыг маргааш 06:00 цагт нээнэ
Худгийн гудамжнаас “Хангай” хотхон хүртэлх авто замыг маргааш 06:00 цагт нээнэ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!