Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

400 орчим бог мал тууж яваад алга болсон 8-12 насны хоёр хүүхдийг эсэн мэнд олжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумаас Баацагаан сумын Оройн бууц 2 дугаар багийн “Бунхан сайрын худаг” гэдэг газрын чиглэлд нүүж явсан малчин айлын 2 хүүхэд 400 орчим бог мал тууж яваад сураггүй болжээ. Энэ тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт есдүгээр сарын 29-ний өдрийн 10:38 цагт ирсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, ар гэрийнхэнтэй хамтран 12 настай, эрэгтэ А, 8 настай, эрэгтэй Э нарыг 12:33 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, “Өндөр толгой” гэдэг газар эзэнгүй айлд байсныг 13:12 цагт эсэн мэнд олж, ар гэрт хүлээлгэн өгчээ.

Морьтойгоо алга болсон залуугийн морь нь норсон байдалтай гэрийнхээ гадна гүйж иржээ
Морьтойгоо алга болсон залуугийн морь нь норсон байдалтай гэрийнхээ гадна гүйж иржээ
 
СУРВАЛЖИЛГА: Он гарснаас хойш ОБЕГ-т 6000 гаруй тоглосон дуудлага иржээ. Хуурамч дуудлага бүрийн цаана бодит тусламжид зориулагдах ёстой цаг, хүн хүч, техник хэрэгсэл зарцуулагдаж байна