МАРГААШ: Улаанбаатарт 19 хэм дулаан, багавтар үүлтэй

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 25 секунд

2024 оны 09-р сарын 24-ний 20 цагаас 09-р сарын 25-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Шөнөдөө нийт нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хагаст үүлшиж, Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө цэлмэг, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0...-2 градус хүйтэн, бусад хэсгээр +3…+5 градус, өдөртөө +18...+20 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө цэлмэг, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 0…-2 градус хүйтэн, өдөртөө +17...+19 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө цэлмэг, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -2…-4 градус, өдөртөө +16...+18 градус дулаан байна.

Ж.Дэлгэрсайхан: Эдийн засаг өсөхгүй бол цалин, тэтгэвэр нэмэх нэрлэсэн том зардал хувийн хэвшил, төсөвт дарамт болно
Ж.Дэлгэрсайхан: Эдийн засаг өсөхгүй бол цалин, тэтгэвэр нэмэх нэрлэсэн том зардал хувийн хэвшил, төсөвт дарамт болно
 
ТАНИЛЦ: Өнөөдөр дараах хоёр байршилд авто зам хааж, шинэчилнэ
ТАНИЛЦ: Өнөөдөр дараах хоёр байршилд авто зам хааж, шинэчилнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!