Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Бродюр сольж, дарга нар явдаг эвдрэл багатай замыг засах нь нийгмийн асуудлыг шийдэх гарц биш“

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

НИТХ-ын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар нийслэлийн 2024 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа билээ. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч, НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Эрдэнэсүх санал дүгнэлтээ танилцуулав. Тэрбээр,

"Төсөв бол ард түмний мөнгө. 2024 онд нийслэлийн төсөвт 3 дахь удаагаа өөрчлөлт оруулж байна. Өнөөдөр нийслэлд тулгамдсан олон асуудал бий. Ардчилсан Монгол Улсын иргэд ямар ч сонголтгүйгээр шахмал түлш түлж, жил бүр хэдэн зуун хүн нас барж байна. XXI зуунд яндан, зуух, түлш гээд гал түлэхтэй холбоотой туршилтыг 20 жил хийлээ.

270 тэрбум төгрөгөөр замын арчлалт, шинэчлэлт, зураг төсөв хийлгэнэ гэж төсвийн тодотголд тусгажээ. Бродюр сольж, дарга нар явдаг эвдрэл багатай замыг засах нь нийгмийн асуудлыг шийдэх гарц биш" гэлээ.

ШУУД: Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна
ШУУД: Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна
 
YONHAP NEWS: Прокуророос баривчлагдаад буй Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг үргэлжлүүлэн 20 хоног хорьж шалгах төлөвтэй байна
YONHAP NEWS: Прокуророос баривчлагдаад буй Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг үргэлжлүүлэн 20 хоног хорьж шалгах төлөвтэй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.