НИТХ-ын ээлжит сонгуульд нэр двэшигчдээ тодруулах Нийслэлийн Ардчилсан намын хорооны ээлжит хурал болж байна. Хуралдаанд нийт 230 гишүүн ирэхээс 135 гишүүн ирж, 58.6 хувийн ирцтэйгээр хурлаа эхлүүллээ. Нийслэлийн Арлчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа болон Нийслэлийн Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч Б.Ган-Очир нар хуралдаан даргалагчаар ажиллахаар болов.
Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт: Нийслэлийн ардчилсан нам бодлогын нам байхаа зарлаж, дэргэдээ 16 бодлогын зөвлөлийг байгуулж, мэргэжлийн экспертүүдээр багаа бүрдүүлэн ажиллаж байна. Бид Шинжлэх ухаан суурьтай, инженерийн шийдэлтэй мөрийн хөтөлбөр боловсруулснаа зарлаж байна.
Нийслэлийн ардчилсан намын ээлжит хуралдаан хүргэлжүүлэн хаалттайгаар хуралдаж эхэллээ.