Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарад САНУУЛАХ арга хэмжээ авахаар боллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 52 секунд

ИЗНН-аас жагсаалтаар нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж буй М.Нарантуяа-Нара нь цахим хуудсаараа лайваар бараа сурталчилж, УИХ-ын даргын зөвшөөрөлгүйгээр гадаадад зорчсон зэрэг нь олны шүүмжлэлийг дагуулсан. Улмаар УИХ-ын Тамгын газраас УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороонд албан хүсэлт хүргүүлсэн байдаг.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо уг асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны явцад УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу энэхүү асуудалтай холбогдуулан байнгын хорооны даргын байгуулсан Ажлын хэсгийн хуралдааны дүгнэлтийг танилцуулсан.

Ингээд УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн байна. Байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар сануулах арга хэмжээ авахаар болов.

“Эко констракшн“ ХХК болон “Бондушка“ ХХК зөвшөөрөлгүйгээр хөрсний усаа борооны ус зайлуулах хоолой руу шавхаж байгаа зөрчлийг арилгууллаа
“Эко констракшн“ ХХК болон “Бондушка“ ХХК зөвшөөрөлгүйгээр хөрсний усаа борооны ус зайлуулах хоолой руу шавхаж байгаа зөрчлийг арилгууллаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.