Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Да хүрээ орчмын замын ус зайлуулах хоолойг энэ сарын 26-нд угсарч дууссанаар зам засварын ажил эхэлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгой орчимд ус зайлуулах 220 метр шугам угсрах ажил үргэлжилж байна. Ус зайлуулах шугам хоолойг энэ сарын 26-нд угсарч дуусгахаар төлөвлөж байна.

Тодруулбал, 065 дугаар цэргийн ангийн ойролцоо таван байршилд усны ундарга шинээр үүссэн. Улмаар Эрдэнэтолгой гудамжны уулзвараас Газарчин дээд сургууль хүртэлх авто зам дагуу ус тогтож, эвдрэл үүсээд байгаа юм. Иймээс НЗД-ын нөөц хөрөнгөөр дээрх байршилд ус зайлуулах шугам хоолой хийхээр болсон.

ГУББГ-ын дарга М.Бямбасайхан хөрсний ус ихтэй байгаагаас үүдэн ухлагын ажил хүндрэлтэй байгааг хэлж байна. Дээрх байршилд шугам хоолой угсарч дууссаны дараагаар Эрдэнэтолгой гудамжны уулзвараас Цайз захын уулзвар хүртэлх авто замыг шинэчлэх юм.

ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР: 2025 оныг “Залуучуудын жил” болгон зарлаж, гэр хороололд эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барьсан өрхөд 30 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР: 2025 оныг “Залуучуудын жил” болгон зарлаж, гэр хороололд эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барьсан өрхөд 30 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ
 
Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилт 2025 онд аудит хийнэ
Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилт 2025 онд аудит хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.