Дэлхийн брэнд болох TOUS les JOURS нь өнөөдөр дэлхийн 10 гаруй улсад 2000 гаруй салбартайгаар үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Тэгвэл энэхүү дэлхийн брэнд Монгол Улсад албан ёсны эрхтэйгээр, чанар стандартын дагуу хэрэглэгчдэд хүрээд хэдийнээ 8 жилийн хугацааг үджээ. Өөрөөр хэлбэл, "Артизан" ХХК нь 2016 онд БНСУ-ын "CJ групп"-ийн охин компани "CJ Foodville" корпорацитай TOUS les JOURS сүлжээ бэйкерийг Монголд Улсад хөгжүүлэх гэрээ байгуулсан түүхтэй ба энэ цаг мөчөөс хойш манай улсад "TOUS les JOURS"-ийн нийт 19 салбар нээгдсэн байна.
Салбартаа тэргүүлэгч, талх нарийн боовны чиглэлд манлайлж буй "Артизан" компани нийт ажилчдынхаа амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж, байгууллагынхаа өнөөгийн өнгө төрх, цаашдын амжилт, алсын хараагаа дахин тодорхойлох арга хэмжээг зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээг нээж "Артизан" ХХК-ийн ТУЗ-ын дарга Д.Ариунбат үг хэлсэн бол Гүйцэтгэх захирал Д.Наранбат, Захирал Ким Жэ Ёон нар илтгэл танилцуулсан юм. Мөн түүнчлэн хөгжөөнт тэмцээн уралдаан зохион байгуулагдсанаас гадна байгууллагын II улирлын шилдэг ажилчдыг шалгаруулсан юм.
Шилдгүүдийг танилцуулбал,
- Шилдэг салбар - Имарт-10 салбар
- Шилдэг ажилтан /Салбарын менежер/ - Ц.Мөнхзаяа /Хүннү салбар/
- Шилдэг ажилтан /Салбарын менежер/ - Н.Болормаа /Шангри Ла салбар/
- Шилдэг ажилтан /Үйлчилгээний ажилтан/ - Ж.Намуунаа /Агро салбар/
- Шилдэг ажилтан /Нарийн боовчин-cake/ - Г.Одончимэг /Чандмань салбар/
- Шилдэг ажилтан /Нарийн боовчин-bread/ - Н.Баярцэцэг /Имарт салбар/
- Шилдэг ажилтан /Deli/ - Ө.Цэгмид /Хүүхдийн 100 салбар/
- Шилдэг цех - Бялуу цех
- Шилдэг ажилтан /Түгээлт/ - Т.Ууганмягмар
- Шилдэг үйлдвэрлэл - Kitchen баг /Шангри Ла салбар/
- Шилдэг ажилтан /Үйлдвэрийн ажилтан/ - М.Мөнхцэцэг /Дессерт цех/ нар тус тус шалгарлаа.
Ташрамд дуулгахад TOUS les JOURS нь францаар “Өдөр бүр” гэсэн утгатай ба мастер нарийн боовчны гараар урласан Европ бэйкэрийг үйлчлүүлэгчиддээ өглөө бүр шинээр үйлдвэрлэн санал болгодог онцлогтой.