УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслөө танилцуулж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "ХЗДХЯ-ны нэрний урд "Шударга ёс" гэдэг үг бичсэн байна. Концепцын хувьд Хууль зүйн сайд, Ерөнхий прокурор хоёр нь нэг улсад энэ концепц, нэршлийг хэрэглэдэг. Ерөнхий прокурорыг Гүйцэтгэх засаглалд оруулах гэж байгаа хэрэг үү. Ингэхээр Засгийн газарт хүний эрхийн адуит хийдэг чиг үүрэг үүснэ гэсэн үг. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах байдлаар Хууль зүйн яамны чиг үүрэг өргөжих ёстой болно. Гэтэл хэрэглэгчийн эрхийг хамгаалах үүрэг Шадар сайд дээр явж байна. Нэгэнт нэрийг нь ашиглаж байгаа учраас энэ чиг үүргийг шилжүүлэхгүй юм уу.
Та бүхний жишээ аваад байгаа ХБНГУ-д гэхэд Хууль зүйн яамны нэг чиг үүрэг нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах байдаг. Энэ бол цэвэр хүний эрхийн асуудал.
Стандартчилал, хэмжил зүйн асуудал мөн Шадар сайд дээр байна. Төр хамгийн минимум стандартыг тогтоож өгнө. Зах зээл юм уу мэргэжлийн холбоод стандарт хангуулах ёстой. Стандартчилал, хэмжил зүйн газар гэж байгуулснаас болж олон асуудал үүссэн" гэлээ.