Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нантыг доргиож Францчуудыг шуугиулсан Монгол хаадын хосгүй үнэт дурсгалыг өнөөдөр дэлгэнэ

Огноо
Унших
2 минут 48 секунд

Нантыг доргиож Францчуудыг шуугиулсан Монголын их хаадын үеийн хосгүй үнэт дурсгалтай монголчууд өөрсдөө танилцах ховор завшаан бүрдлээ. Энэ бол “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь үзэсгэлэн”. Өнөөдрөөс үзэгчдийн хүртээл болж буй тус үзэсгэлэнг "Чингис хаан" музейд дэглээд байна.

ӨЛЗИЙТ ХААНЫ ЗАХИДАЛ МОНГОЛ БИЧИГ ДЭЛХИЙН ХЭЛ БАЙСНЫГ НОТОЛСОН ДАХИН ДАВТАГДАШГҮЙ ӨВ

Энэхүү үзэсгэлэнгийн гол дурсгал нь 1305 онд Ил хаан Өлзийтөөс Францын хаан Гоо Филиппт илгээсэн Монгол бичгийн захидал юм.

719 жилийн дараа Өлзийт хааны захидал эх хувиараа өлгий нутагтаа тив дамжин ирж байгаагаараа онцлог. Энэ талаар Чингис хаан музейн захирал, академич С.Чулуун “Монгол бичиг дэлхийн хэл, бичиг байсныг Ил хаан Өлзийтийн захидал нотолж байна” гэсэн юм.

Өлзийт хааны захидал нь Монгол хаадын бичиг соёлын дахин давтагдашгүй үнэт өв, төрт ёсны уламжлал, Монголын амар амгалан хийгээд Монгол бичгийн гайхамшигт соёлыг харуулснаараа онцлог.

МОНГОЛ ХААД ИРАНЫ СОЁЛЫГ ДАХИН ТОДОРХОЙЛСОН ГЭВ

Өнгөрсөн жил Францын Нант хотод Чингис хааны тухай олон улсын үзэсгэлэнг гаргасан зургаан сар гаруйн хугацаанд 250 мянга гаруй үзэгч сонирхжээ. Тэртээ НТӨ II зуунаас НТ-ыг XIV зуун хүртэлх үеийг харуулах Монголын нутгаас олдоогүй Ил хаант, Юань улс, Кидан улс, Хүннү үеийн ховор дурсгалыг харсан гадныхан “Монголчууд ямар их түүх, өв соёлтой ард түмэн бэ” гэж дуу алдаж байсан гэдэг.

МОНГОЛЧУУДЫГ МОРИН ДЭЛ ДЭЭРЭЭС Л ТӨСӨӨЛДӨГ ДЭЛХИЙ ДАХИНЫ ОЙЛГОЛТЫГ ХОТЖИЛТ "ЗАЛРУУЛНА"

Өдгөө Европын улс орнуудад хадгалагдаж буй Монголын эзэнт гүрний үеийн Их хаадын эдэлж хэрэглэж байсан хосгүй нандин дурсгалуудыг Чингис хаан музейд наймдугаар сарын 25 хүртэл дэлгэх юм байна. Тус музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” нэртэйгээр толилуулж буй энэ үзэсгэлэн 600 гаруй үзмэрээс бүрдэж байгаа юм байна. Тухайлбал, Юань гүрний үед хэрэглэж байсан шаазан урлал, болор толь, болор хундага, Хүннүгийн үеийн хаадын алтан бүс зэрэг 600 орчим үзмэрээс бүрдэж байна.

Наадмын өдрүүдэд Хүй долоон худаг руу галт тэрэг явна
Наадмын өдрүүдэд Хүй долоон худаг руу галт тэрэг явна
 
“Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенц”-д Монгол Улс нэгдлээ
“Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенц”-д Монгол Улс нэгдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.