Алтны үнэ сэргэж, худалдан авах үнэ нэмэгдлээ

Ангилал
Дэлхий дахинд Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 10 секунд

Тавдугаар сар гарсаар унц нь 3173 ам.долларт хүрч буураад байсан алтны үнэ сэргэж өнөөдөр 3295.37 ам.долларт хүрээд байна. Дэлхийн зах зээлийн үнийг дагаж Монголбанкны алт худалдан авах үнэ мөн адил нэмэгдээд байна. Тус банкны өнөөдрийн ханшаар унц алт 377.086.03 төгрөг байгаа юм. Энэ нь тавдугаар сарын 15-ны өдрөөс /366.387.88/ хойш дунджаар 10 мянган төгрөгөөр өссөн дүн болов. Дэлхийн худалдааны дайн олон улсад түгшүүрийн дохио өгч, алтны ханшийг богино хугацаанд өсгөсөн бөгөөд цаашид алтны үнэ нэмэгдэх төлөвтэй байна гэж таамаглаж буй.

АНУ, Хятадын худалдааны дайн намжсан нь алтны үнэ буурах цаашлаад хэлбэлзэхэд нөлөөлж байгаа ч 2025 оны эцэст унц алтны үнэ 3700 ам.долларт хүрнэ гэж Goldman Sachs үзэж, урьдчилсан таамгаа гурав дахь удаагаа дахин нэмэгдүүлээд байгаа юм.

Мөн олон улсад төв банкууд валютын нөөцөө алтаар нэмэгдүүлэх сонирхолтой байгаа нь шаргал металлын үнийг нэмэгдүүлэх хүлээлт байгааг Монголбанк үзэж байлаа.

Тус банкны Санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин "Сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа бүс нутгуудад өрнөж буй зэвсэгт мөргөлдөөн, дайн тулаан, худалдааны нөхцөл байдлаас үүдэн тодорхой бус байдал нэмэгдэж байгаа нь зах зээл дээрх энэхүү үнэт металлын эрэлт нэмэгдэж, үнэ ханш өсч, түүхэн дээд түвшнээ эвдэх боллоо. Алтны фьючерс хэлцлийн үнэ ч тогтмол өсөлттэй байгаа нь зах зээлд оролцогчдын хүлээлт эерэг байгааг илтгэж байна" гэсэн юм. Цаашилбал, алтны үнийн өсөлт нь Монгол Улсын эдийн засагт эерэгээр нөлөөлж байгааг дурдсан билээ.

Талийгаач Л.Орхоны найз Г.Золзаяа: Маргааш нь уулзаж массажанд орох цаг товлоод явж байсан хүн амиа хорлосон гэж огт бодохгүй байна
Талийгаач Л.Орхоны найз Г.Золзаяа: Маргааш нь уулзаж массажанд орох цаг товлоод явж байсан хүн амиа хорлосон гэж огт бодохгүй байна
 
Б.Жавхлан: Баталсан төсөвтөө итгэлгүй байгаа бол төсөв батлах хэрэг байна уу, О.Цогтгэрэл гишүүн ээ
Б.Жавхлан: Баталсан төсөвтөө итгэлгүй байгаа бол төсөв батлах хэрэг байна уу, О.Цогтгэрэл гишүүн ээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!