Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоотой хамтарч Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч эмэгтэйчүүдийн зөвлөгөөнийг /2025.05.22/ зохион байгууллаа. Тус чуулга уулзалтаар Ардчилсан намаас сонгогдсон аймаг, нийслэл, сум, дүүргийн хурлын нийт 314 эмэгтэй төлөөлөгчтэй Ардчилсан намын удирдлагууд, УИХ-ын гишүүд цаг үеийн асуудлуудаар мэдээлэл солилцох, төлөөлөгчийн ажил үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай сэдвээр туршлага солилцлоо.
Зөвлөгөөний үеэр орон даяар хэлэлцүүлэгдэж байгаа Ардчилсан намын Үндсэн дүрэм, хөтөлбөрийн төслийг танилцуулж, санал хүсэлтийг нь сонсов. Ардчилсан намын хөтөлбөрийн төсөлд эмэгтэйчүүдийн боловсрол, хөдөлмөр эрхлэлт, улс төрийн оролцоог дэмжихийн зэрэгцээ гэр бүл, ажил амьдралын тэнцвэрт байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлж, жендерийн тэгш байдлыг бодитоор хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн эмэгтэйчүүдийн манлайллыг төрийн болон нийгмийн бүхий л салбарт дэмжих нь хөгжлийн чухал тулгуур болно гэж үзэж байна.
Ташрамд дурдахад, 2024 оны орон нутгийн сонгуульд аймаг, нийслэл, дүүргийн ИТХ-д Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн 67 эмэгтэй ялалт байгуулан, төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж буй. Мөн сумдын түвшинд улс даяар Ардчилсан намаас нийт 942 эмэгтэй төлөөлөгч сонгогдсон нь нийт сумдын хурлын эмэгтэй төлөөлөгчдийн 45 хувийг эзэлж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!