ХАНШ: Ам.доллар сүүлийн нэг сарын доод түвшинд хүрч суларсан бол евро эрс чангарав

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 56 секунд

Ам.доллларын ханш 0.6 хувиар буурч сүүлийн нэг сарын доод түвшинд хүрч суларсныг Blooomberg мэдээлэв. Ханшид хамгийн мэдрэг манай улсын хувьд ч мөн адил ам.долларын ханш суларчээ. Валют арилжааны "Найман шарга" төвд өчигдөр орой 18:11 цагийн байдлаар нэг ам.долларыг 3600 төгрөгөөр зарж байсан нь өмнөх өдрөөс 8 төгрөгөөр буурсан юм.

Мөн ам.доллар авах үнэ 3593 төгрөг болж 2 төгрөгөөр доошилжээ. Түүнчлэн төвбанкны нэрлэсэн ханш 3573 төгрөг буюу сүүлийн хоёр өдөр тогтвортой байгаа ч тавдугаар сарын 20-иос хойш хоёр төгрөгөөр чангараад байгаа юм. Хэдий ам.долларын ханш бага зэрэг суларсан ч эсрэгээрээ евро эрс чангарав. Энэ сарын 21-нд 4040 төгрөгтэй тэнцэж байсан евро нэг өдрийн дотор 30 төгрөгөөр нэмэгдэж өчигдрийн байдлаар 4070 төгрөгтэй тэнцсэн юм. Энэ нь нийлүүлэлт багасч эрэлт нэмэгдсэнтэй холбоотой болохыг ченжүүд ярьж байв.

Төгрөгтэй харьцах гадаад валютын ханшийн өөрчлөлтийг харвал, ам.доллар энэ оны нэгдүгээр улиралд өмнөх оны мөн үеэс 165.1 төгрөгөөр чангарсан бол сарын дотор 66.2 төгрөгөөр чангарсан байна.

Мөн евро өмнөх оны мөн үеэс 355.2 төгрөг, сарын өмнөхөөс 210.2 төгрөг, рубль өмнөх оны мөн үеэс 6.2, сарын өмнөхөөс 1.8 төгрөг, юань жилийн өмнөхөөс 18.7 төгрөг, сарын дотор 5.5 төгрөгөөр тус тус чангарсан дүнтэй байна. Энэ хэмжээгээр төгрөг суларсан гэсэн үг.

Дархан аварга цолны хүндэтгэлийн барилдаанд аварга цолтнууд барилдахгүй, Ц.Содномдорж тэргүүтэй 128 бөх барилдана
Дархан аварга цолны хүндэтгэлийн барилдаанд аварга цолтнууд барилдахгүй, Ц.Содномдорж тэргүүтэй 128 бөх барилдана
 
“Элчин сайд А.Төмөрийн эхнэр золгүй явдлаар нас барсан гэх урьдчилсан дүгнэлт Тайландын цагдаагийн байгууллагаас гарсан“
“Элчин сайд А.Төмөрийн эхнэр золгүй явдлаар нас барсан гэх урьдчилсан дүгнэлт Тайландын цагдаагийн байгууллагаас гарсан“
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!