Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

UBN.mn сайтын энэ долоо хоногийн ОНЦЛОХ нийтлэлүүд

Ангилал
Улс төр Нийгэм Эдийн засаг
Огноо
Унших
10 минут 31 секунд

UBN.mn сайтыг шимтэн уншдаг уншигчиддаа зориулж энэ долоо хоног буюу зургаадугаар сарын 17-21-ний өдрүүдэд нийтлэгдсэн онцлох нийтлэл, ярилцлагуудыг нэгтгэн хүргэж байна.

М.Нямханд: 70 гарчхаад их сургуульд сурах амар байгаагүй. Тэтгэврийнхээ зээлийг авч сургалтынхаа төлбөрийг төлсөн

73 насныхаа босгонд ХААИС-ийг Мал зүйч мэргэжлээр төгсөж, ромбо, дипломоо гардсан Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын иргэн М.Нямханд гуайг UBN сайт онцолж байна. Тэрбээр сурахад хэзээ ч оройтохгүй, нас бол зүгээр л тоо гэдгийг батлан, өөрийн биеэр үлгэрлэсэн юм. Бид түүнтэй утсаар холбогдон сэтгэгдлийг нь тодруулж, цөөн хором ярилцлаа.

-Юун түрүүнд их сургуулиа амжилттай төгссөнд тань баяр хүргэе?

-Баярлалаа. Сургуулиа амжилттай төгсчхөөд одоо хөдөө гэртээ ирчихсэн байна.

-Та өөрийгөө бидэнд танилцуулахгүй юу. Залуу насандаа ямар ажил хөдөлмөр эрхэлж байв. Яагаад их сургуульд суралцахаар шийдсэн талаар яриагаа эхэлье?

-Намайг Мэдэгмаа овогтой Нямханд гэдэг. Дорнод аймгийн Хөдөө аж ахуйн техникумыг 1974 онд төгссөн. Дунд мэргэжлийн Мал зүйч хүн. 2013 онд тэтгэвэртээ гарсан. Охиныхоо ажилд туслах зорилгоор их сургуульд элсэж, эчнээгээр төгссөн. Миний охин бас мал зүйч мэргэжилтэй. Хар ямааны судалгаа хийдэг. Түүнд нь тус дэм болох зорилгоор сургуульд сурсан.

Та энэ талаарх дэлгэрэнгүй нийтлэлийг https://ubn.mn/p/63038 энд дарж уншина уу

40 гаруй медалийн эзэн 17 настай А.Ганзориг

“Өвөл хасах 20 хэмийн хүйтэнд гадаа 2-3 цагаар бэлтгэл хийн даарч, хацраа хөлдөөж, хөл хайрагдаж хөлдөхийн наахнуур байсан ч миний дуртай спорт учраас тэвчдэг. Бүр хэцүү үедээ дүүгээ боддог. Би айлын том. Дүү маань намайг харж, надаас үлгэр дуурайлал авах учраас би улам хичээдэг” гэж Эрдмийн хөтөч цогцолбор 58 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч А.Ганзориг ярив.

Тэрбээр 17 настай бөгөөд 11 настайгаасаа хойш дугуй, гүйлтийн цана, хөнгөн атлетикаар хичээллэж гурвууланд нь амжилт гаргаж яваа хос морьтой хүү юм. Дугуйн спортын нэгдүгээр зэргийн тамирчин, цанын спортын мастер цолтой. А.Ганзориг медалиудаа тоолдоггүй ч ойролцоогоор 40 гаруй медальтай.

Та энэ талаарх дэлгэрэнгүй нийтлэлийг https://ubn.mn/p/62999энд дарж уншина уу

Д.Бумдарь: Манай парламентын амин сүнс нь ардчилсан тулгуурт сонгуулийн тогтолцоо юм

Улс төр судлаач, Стратеги академийн захирал Д.Бумдарьтай ярилцлаа.

-Сүүлчийн 76 гишүүнтэй парламент буухаасаа өмнө тоо болон тогтолцооны томоохон өөрчлөлтийг хуулийн хүрээнд хийж чадсан. Гагцхүү хуулийн хэрэглээ хэр хөрсөн дээрээ бууж, парламент ёс, дэгтэй нийцэх бол гэдэг нь сонин. Төлөөллийн ардчиллыг бэхжүүлж яваа манай улсын төрийн тогтолцоо хууль эрх зүйн хүрээнд сайжирч чадаж байгаа юу гэдэгт та ямар хариулт хэлэх вэ?

-Өнгөрсөн хугацаанд бид парламентад ёсны төлөвшлийг нэг хоёр шатаар ахиулсан хуулийн томоохон өөрчлөлтий хийж чадсан. Үр дүн нь энэ удаагийн сонгуулийн холимог тогтолцоо юм.

Онлцох хоёр зүйлийг дурдъя. Нэгт, ардчилсан засаглал, хүний эрх гэдэг зүйл хүн төрөлхтний хамгийн үнэт зүйл болчхоод байна. Авторитар, тоталитар дэглэмтэй улс орнууд ч гэсэн аажмаар ардчилал руу шилжиж байгаа нь үүнийг улам бүр бататгаж байгаа юм. Өөрөөр хэлбэл хүнд байдаг жам ёсны эрх цаг хугацааны эрхэнд тухайн нийгэмд давамгай оршсоор байгаа учраас Ардчилал гэдэг зүйл илүү үнэ цэнтэй болж хүчээ авч байна гэсэн үг.

Хэрэв тухайн улс ардчилсан засаглалтай байгаад Ерөнхийлөгчийн засаглал руу шилжлээ гэж үзвэл тэнд төрийг хэн удирдах тухай асуудал гарч ирнэ. Тиймээс сонгуулиар дамжлуулж парламентын эрх хэрэгжиж байгаа учраас тулгуур нь өөрөө ардчилал гэж ойлгож болно. Нэг үгээр, ардчилал, сонгууль хоёр салшгүй холбоотой гэж үзвэл сонгуулийн талаар тухайн эрх зүйн актууд дээр яаж тусгасан байдгийг бид анхаарч харах ёстой. Энэ утгаараа бид маш том шилжилтийг өнгөрсөн хугацаанд хийж чадсан гэж хэлээд байгаа юм.

Хоёрт, сонгуулийн хуулийн өөрчлөлтөөр ес дэх удаагийн ээлжит сонгууль 78 тойрогтой, 48 нэр дэвшигч намын жагсаалтаар өрсөлдөхөөр болсон. Үүнээс тойргоор нэр дэвшигчдийн ач холбогдлыг маш сайн ойлгох хэрэгтэй. Мэдээж сонгуульд сонгогчийн жин, санал өгч байгаа байдал гэх мэт олон зүйлс анхаарал татна. Гэхдээ энэ нь манай улсад шууд хэвшиж чадаагүй зүйл. Мажоритар системээр сонгогдох 78 хүн онол, практикийн хувьд засаг захиргааны нэгжийг төлөөлдөг.

Тодруулбал, манай улс засаг захиргааны 21 нэгжтэй бол тэнд амьдарч байгаа иргэдийг төлөөлөх заавал нэг төлөөлөгч байх ёстой болно. Тиймээс тухайн тойргийг төлөөлөх хүн нэг байж болдоггүй. Хэрэв нэг байвал тухайн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн эсвэл нэрийг нь татсан тохиолдолд нөгөө засаг захиргааны нэгжид амьдарч байгаа иргэдийн төлөөллийг хэн хангах вэ гэдэг асуудалтай тулгарах эрсдэлтэй.

Та энэ талаарх дэлгэрэнгүй нийтлэлийг https://ubn.mn/p/63051 энд дарж уншина уу

СУРВАЛЖИЛГА: Нэхээд байсан нэгдсэн самбарыг нь нэвтрүүлсэн ч зарим нам, эвслүүд нь “үл тоож“, ухамсаргүй нөхдүүд нь зурагт хуудсуудыг гэмтээж байна

"Арван самбар өнгөрөөд манай гэр бий" гэх маазрал урьд өмнөх сонгуулиудаар гардаг байв. Энэ нь хаа саагүй байршуулсан нэр дэвшигчдийн явган самбаруудаас үүдсэн яриа. Харин энэ удаагийн сонгуулиар манайхны эл хошгинол "Нэгдсэн самбар тавьчихаар чинь гэрээ яаж зааж өгөх юм бэ" гэдгээр солигдов.

Тодруулбал, энэ удаагийн сонгуулиар Сонгуулийн Ерөнхий хорооноос олон улсын жишигт байх нэгдсэн самбар гэх шийдлийг нэвтрүүлээд буй юм. Тус самбарыг байрлуулснаар сонгогч нэг дороос бүх нэр дэвшигчдийн мэдээллийг авах боломжтой бөгөөд зардал бууруулах зэрэг олон талын ач холбогдолтой талаар албаныхан онцолж байгаа. Сонгуулийн тухай хуульд заасанчлан нэр дэвшигчдийн зурагт хуудас байрлах нэгдсэн самбарыг суманд 2, аймгийн төвийн суманд 5, хороонд 4-ийг бэлтгэж, байрлуулах ажлыг сум, дүүргийн Засаг дарга хариуцахаар хуульчлагдсан.

Харин үүгээр дамжин гол ач холбогдлыг зардал мөнгөнөөс гадна иргэдийн амьдрах орчин нөхцөлд саад, төвөг учруулахаас сэргийлнэ гэдгээр харж болох талтай. Тиймдээ ч замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрлэн дохио, хөдөлгөөн зохицуулах бусад хэрэгслийг халхлах, бусдын эд хөрөнгө, явган зорчигчдод аюул саад учруулж болзошгүй байдлаар байрлуулахыг хоригложээ. Урьд бол гудамж талбайд нэр дэвшигчийн явган самбарыг эмх цэгцгүй, хэт олноор байршуулдаг байсан нь иргэдийг шүүмжлэлийг ихээр дагуулдаг байсан билээ.

Та энэ талаарх дэлгэрэнгүй нийтлэлийг https://ubn.mn/p/62954энд дарж уншина уу

СЭТГЭЛЗҮЙЧ: ЭЕШ өгөх хүүхдэд “Чи мундаг болохоор чадна аа” гэж хэлэх нь хариуцлага хүлээж буй мэт мэдрэмж төрүүлж, дарамт мэдрүүлдэг

Төгсөх ангийн сурагчид бие болон сэтгэлийн зовуурьтай нүүр тулах нь элбэг. Үүнтэй холбоотойгоор БҮТ-өөс элсэлтийн ерөнхий шалгалт өгөх шалгуулагчдад сэтгэлзүйн зөвлөгөө өгч байна. Энэ талаар "Сэтгэлийн гэгээ" сэтгэл зүйн төвийн сэтгэл зүйч, доктор Ч.Отгонцэцэгтэй ярилцлаа.

-Шалгуулагчдад сэтгэлзүйн зөвлөгөө мэдээллийг хэзээнээс өгч эхлэв. Хэр хугацаанд үргэлжлэх вэ?

-Бид өнгөрөгч гуравдугаар сарын 1-нээс сурагчдад сэтгэлзүйн зөвлөгөө өгч эхэлсэн. Долоодугаар сарын 10-ныг дуустал үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа.

-Өнөөдрийг хүртэл хэд орчим шалгуулагч зөвлөгөө авахаар холбогдсон бэ. Тэдэнд тулгардаг нийтлэг асуудал юу байна вэ?

-Бид чатбоксоор, утсаар мөн шаардлагатай тохиолдолд ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө өгч ажиллаж байна. Өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 670 гаруй шалгуулагч холбогдож, зөвлөгөө аваад байна. Мөн нийслэлийн 10 гаруй ахлах сургуулиар явж төгсөх ангийнханд зөвлөгөө өгч ажилласан. Энэ жилийн хувьд элсэлтийн ерөнхий шалгалт өгөх тусгай хэрэгцээт хүүхэд 22 байгаа. Бид тэдэнд утсаар болон бүлгийн зөвлөгөө өгсөн.

Сурагчид дөрөвдүгээр сард Монгол хэл, бичгийн Улсын шалгалтаас үүдэн сандралаа даван туулахын тулд холбогдож байсан.

Гэтэл сүүлийн үед “Шалгалтдаа удаан хугацаанд бэлдсэн ч бодсоноос хангалтгүй байсан. Энэ байдлаараа ЭЕШ-аа амжилтгүй өгвөл яана аа” гэж ярих нь нийтлэг болоод байна. Үүнээс гадна “Би шалгалт өгөхөөс айхгүй байна. Гол нь шалгалт өгөхдөө танихгүй хүмүүсийн дунд суухаас айж байна” гэж хэлдэг.

Та энэ талаарх дэлгэрэнгүй нийтлэлийг https://ubn.mn/p/63089 энд дарж уншина уу

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсад төрийн айлчлал хийнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсад төрийн айлчлал хийнэ
 
Ажилтнууд нь илүү цагаар ажиллаагүй байхад илүү цаг бодож өөрсдөдөө авдаг байсан УЦУОШГ-ын хоёр хүний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Ажилтнууд нь илүү цагаар ажиллаагүй байхад илүү цаг бодож өөрсдөдөө авдаг байсан УЦУОШГ-ын хоёр хүний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.