Ц.Туваан: Ханги-Мандал боомтоор автозам болон төмөр замаар нүүрсний экспортыг хийхэд дотоодын талаас тээврийн саадгүй болсон

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 53 секунд

Монгол Улсын Засгийн газраас тээвэр логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгын хүрээнд хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар холбох ажлыг нэн тэргүүний зорилт болгон ажиллаж буй. Энэ хүрээнд манай улсын эдийн засгийн чухал ач холбогдол бүхий Тавантолгой-Манлай-Ханги боомт чиглэлийн тусгай зориулалтын авто замыг Засгийн газрын 2019 оны 238 дугаар тогтоолын дагуу хувийн хэвшилтэй “Зураг төсөл боловсруулах -барих-ашиглах-шилжүүлэх” концессын гэрээг байгуулан бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгээд байна. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан тус замын бүтээн байгуулалтын ажилтай танилцав.

Концесс эзэмшигч хувийн хэвшлийн “Тахилт хайрхан транс” ХХК нь концессын гэрээний дагуу авто замын барилгын ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн, ашиглалтад оруулсны дараа 27 жил замын ашиглалтын бэлэн байдал болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын засвар, арчлалтын ажлыг хийж гүйцэтгэх юм. Зам барилгын ажлыг 2020 оны 4 сард эхлүүлсэн бөгөөд одоогийн байдлаар 99.7 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус чиглэлийн авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс нээгээд байгаа юм.

Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Ханги-Мандалын боомт чиглэсэн 473 км автозамыг тавдугаар сарын 9-нөөс нээснээр нүүрс тээврийн машинууд экспортын нүүрсээ саадгүй тээвэрлэж байгаа. Ханги-Мандал боомтоор нүүрсний экспортыг хийхэд дотоодын талаас тээврийн саадгүй болсон " гэв.

Зам засварын ажилтай холбоотойгоор 3 чиглэлийн автобус зогсоолдоо хүрэх боломжгүй болжээ
Зам засварын ажилтай холбоотойгоор 3 чиглэлийн автобус зогсоолдоо хүрэх боломжгүй болжээ
 
СЗХ-ны орон тооны бус гишүүд Бөхбатын Бат-Эрдэнэ нэр дэвшиж байна
СЗХ-ны орон тооны бус гишүүд Бөхбатын Бат-Эрдэнэ нэр дэвшиж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!