Иргэн М нь “Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг Сүхбаатарын талбайд 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулагдсан жагсаал цуглааны үед албан үүргээ гүйцэтгэж байсан төрийн тусгай хамгаалалтай газрын алба хаагчдын шаардлагыг эсэргүүцэн, тойрч цохих үйлдлүүдийг үзүүлж танхайрсан” асуудалд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
Шалгалтаар холбогдогч М нь Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэж, олон нийтийг үл хүндэтгэж танхайрсан болох нь тогтоогдсон тул шүүхээс 20 цагийн албадан сургалтад хамруулах, 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.
Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл “Танхайрах”
1.Олон нийтийн газарт, эсхүл орон байранд:
1.1.хэрүүл маргаан үүсгэж;
1.2.бусдыг өдөөн хатгаж;
1.3.бусдын амгалан тайван байдал алдагдуулж;
1.4.олон нийтийг үл хүндэтгэж;
1.5.үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!