Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 31 настай, эрэгтэйн цогцсыг “Улз“ голоос гаргажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Дорнод аймаг, Чулуунхороот сум (Эрээнцав). Цагаанчулуут багийн "Морин зовуд" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 212 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 23 км-т, "Улз" голын усанд нэг хүн живжээ.

Зургаадугаар сарын 4-ний өдрийн 16:40 цагт дуудлага хүлээн авсан сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд 23 км зам туулан 15:35 цагт очиход иргэн У/31 настай, эрэгтэй/-ын цогцос "Улз" голын усны мандал дээр хөвж байхад нь гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн тухай мэдээллийг Чулуунхороот сумын Засаг даргын Тамгын газраас 18:20 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Цаг уурын байгууллагын өгч байгаа мэдээллээр ирэх зургаадугаар сард баруун аймгуудын нутгаар хур тунадас багатай, дулаахан байх төлөвтэй байгаа боловч төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас ахиу орох төлөвтэй байна. Иймд гэнэтийн ус ихтэй аадар борооны давтамж өндөр байх магадлалтай тул дээрх бүс нутагт үер усны аюулаас сэрэмжтэй байж, урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш болж хойшиллоо
Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш болж хойшиллоо
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц