Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Өнөрбаяр: Эрх баригчдад хэлэхэд, нэг өдөр ууртай ард түмэн чинь та нарыг газраас арчих хэмжээнд очно шүү

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 15 секунд

УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль болоход сарын хугацаа үлдээд байна. Саяхан буюу 2024.05.20-ны өдөр улс төрийн намууд нэр дэвшигчдээ тодруулсан юм. Тэгвэл энэ удаагийн сонгуульд өрсөлдөх улс төрийн намуудын өрсөлдөөн хэрхэн явагдаж байгаа талаар АН-ын дэд дарга Ч.Өнөрбаяр өөрийн байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр хэлэхдээ "Энэ удаагийн сонгууль урьд урьдынхаас илүү хар пи-артай, зарчимгүй сонгууль болох нь. Эрх баригч нарт хандаж хэлэхэд сонгуульд ялалт байгуулах гэдэг жижиг асуудлаасаа болж Монгол Улсаа хорлож болохгүй. Монгол улс парламентын засаглалтай улс байя гэж байгаа бол бодитой сөрөг хүчнээ ямар нэгэн аргаар нухчин дарах гэсэн бохир улс төр байж болохгүй. Энэ байдал нь явсаар эрх баригч нам ба бусад гэсэн хоёр заагт хуваана. Тиймээс нэг өдөр ууртай ард түмэн чинь та нарыг газраас арчих хэмжээнд очно шүү" гэв.

Агаарын тээвэр 99 нас хүрч байна
Агаарын тээвэр 99 нас хүрч байна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.