Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Агаарын тээвэр 99 нас хүрч байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 46 секунд

Агаарын тээврийн салбар 99 нас хүрч байна. 1925 оны тавдугаар сарын 25-ны өдөр Монголын хөх тэнгэрт Ю-13 онгоц дүүлэн нисэж, газардсанаар Монгол улсын Нисэх хүчний түүх эхэлжээ.

Дэлхийн II дайны дараа БНМАУ-ын Сайд нарын зөвлөлөөс улс орны амьдралыг дайны үеийн байдлаас энх тайван цагт шилжүүлэх, эдийн засгаа хөгжүүлэх, ард түмнийхээ аж амьдралыг дээшлүүлэх талаар нийгэм, эдийн засаг руу чиглэсэн ажлуудын голлох хэсэг нь шуудан, харилцаа холбоо, авто ба агаарын тээвэр, төмөр замыг хөгжүүлэх талаар байв. Тус зорилгоор БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн “Иргэний нисэх онгоцны ангийг байгуулах тухай” 1946 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 16 дугаар тогтоол гарчээ.

Тогтоолд “Аймгийн төвүүдтэй харилцах харилцааг үндсээр нь сайжруулах, Засгийн газрын ба иргэний шуудан түргэн хүргэх, тэрчлэн тус улсын ард түмэнд хүн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх цэргийн яамны шууд харьяанд Агаарын иргэний нисэх отрядыг байгуулсугай” гэж заажээ.

Харин өнөдөөр манай улс дэлхийн 44 улсын 155 цэг рүү нислэг үйлдэх боломжтой болсон. Он гарснаас хойш агаарын тээврээр 650 мянган зорчигч тээвэрлэснийг Зам тээврийн хөгжлийн яам мэдээлэв. Энэ онд нийт 2.2 сая зорчигч тээвэрлэнэ, АНУ-руу удахгүй анхны шууд нислэгээ эхлүүлэхээр төлөвлөж байна.

Улсын хэмжээнд 34-38 насны 11. 294 ээж алдарт эхийн I-II одон хүртжээ
Улсын хэмжээнд 34-38 насны 11. 294 ээж алдарт эхийн I-II одон хүртжээ
 
Г.Дамдинням: АН дотор ДАРГЫН СУНГАА өрнөөд, хэцүү байх шиг байна. Бидэн рүү багахан шиг ДАЙРААРАЙ
Г.Дамдинням: АН дотор ДАРГЫН СУНГАА өрнөөд, хэцүү байх шиг байна. Бидэн рүү багахан шиг ДАЙРААРАЙ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.