Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цай Вэньруй: Монгол хэл, бичгийг заах цаг өөрчлөгдөөгүй, Монгол хэлийг хязгаарласан зүйл огт байхгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 43 секунд

БНХАУ-ын Монгол улсад суугаа элчин сайд Цай Вэньруйгийн Өвөрмонголд хэрэгжүүлж буй хэлний бодлого болон "Ногоон гарц" журмын тухай "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагаас онцлох ишлэлүүдийг түүвэрлэн хүргэж байна.

-Өвөрмонголд явуулж буй хос хэлний бодлогын тухайд-

-Боловсролын асуудал бол улс орны хамгийн чухал асуудал хэмээн Си Жиньпин дарга онцлон тэмдэглэсэн. Боловсрол олгох сурах бичиг гаргах нь төрийн эрх мэдлээс хамаардаг.

-Хятадын Төрийн зөвлөл нь сурах бичгийн асуудалд өндөр ач холбогдол өгч 2017 онд Үндэсний сурах бичгийг зөвлөлийг байгуулан их дээд, дунд болон бага сургуулийн сурах бичиг гаргах, менежмэнтийг илүү сайжруулах, төр засгаас стратеги, төлөвлөгөө , нэгдсэн удирдамжийг бэхжүүлсэн. 2017 оны есдүгээр сараас улсын хэмжээнд бүх бага сургуулиуд  Үндэсний сурах бичгийн комиссоос гаргасан хэл бичиг, ёс зүй ба хуулийн засаглал, түүх гэсэн сурах бичгийг хэрэглэхээр болсон. Өвөрмонголд үйл ажиллагаа явуулдаг бага, дунд сургуулиуд ч уг сурах бичгийг зэрэг хэрэглэхээр болсон.

-Нэгдсэн сурах бичиг бол улсын хэмжээний албан ёсны сурах бичиг.

-Өмнөд Монголд Үндэсний сурах бичгийн комиссын үйл ажиллагааны журмын дагуу, үндэстний цөөнхөд шударга чанартай боловсрол олгох үйл хэрэгт өндөр хариуцлагатай хандаж улсын нийтээр хэрэглэдэг хэл, бичгийн боловсролын түвшин болон үндэсний цөөнхийн хэлээр боловсрол олгодог сургуулиудын бодит нөхцөл байдлыг бодолцож үзсэний үндсэн дээр хэл бичиг ёс зүй ба хуулийн засаглал, түүх гэсэн гурван нэгдсэн сурах бичиг хэрэглэх журмыг 3 жилийн хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлэх, холбогдох ажлыг тогтвортойгоор ахиулах санал гаргасныг Боловсролын яамнаас хүлээн зөвшөөрсөн.

-Өмнөд Монголын засаг захиргаанаас боловсролын танхимыг ӨЗО-д үндэстний цөөнхийн хэл дээр боловсрол олгох сургуулиудын анхан, дундын нэгдүгээр ангийн сурагчид улсын нэгдсэн хэл бичиг, сурах бичиг хэрэгжүүлэх хөтөлбөрийг боловсруулан гаргахыг хүлээн зөвшөөрсөн.

-Энэхүү ажил бол улсын хэмжээний болон ӨЗО-ны боловсролын ажилд гаргасан чухал шийдвэр юм. Энэ нь үндэстний цөөнхийн нийтээр хэрэглэдэг хэл бичгийн чадварыг сайжруулах, үндэстний нутаг дэвсгэрийн хүн ам хийгээд сурагчдын бодит шаардлага юм.

-Бид албан хэрэгжүүлээгүй. Шат шатандаа хэрэгжүүлсээр ирсэн зүйл. Бага сургуулийн 2-р ангид хятад хэлийг заадаг байсан бол нэгдүгээр ангиас эхлэн нийтийн хэлээр хичээл заана. Бусад хичээлийн хөтөлбөрүүдэд өөрчлөлт ороогүй. Монгол хэл, бичгийг заах цаг өөрчлөгдөөгүй. Монгол хэлийг хязгаарласан зүйл огт байхгүй.

-Үндэстний цөөнх нийтээр хэрэглэдэг хэлийг сайн сурснаар ажил хөдөлмөр эрхлэх, орчин үеийн шинжлэх ухаан, технологийн мэдлэгийг авах, нийгэмд хөл тавихад тустай.

-БНХАУ олон үндэстэнтэй. Хуулиараа тэдний эх хэлээ ашиглах эрхийг хамгаалдаг. Дэлхийн бүх улс орнуудын адил иргэн бүр улсын нийтээр хэрэглэдэг хэлийг сурах үүрэгтэй. Холбогдох шийдвэр, арга барил маань хуульд нийцсэн бөгөөд энэ нь Хятад улсын дотоод хэрэг.

-Энэ шийдвэрийг Өмнөд Монголд дийлэнх нь талархан хүлээж авч байгаа. Цөөн хүмүүс эсэргүүцсэн. Энэ талаар Монгол улсад маш их шуугьж байна. Ялангуяа энэ улсын ерөнхийлөгч байсан хүн нийтэд ташаа мэдээлэл өгч байгаад туйлын их харамсаж байна. Тэр хүн ерөнхийлөгч байхдаа Өмнөд Монгол Хятадын салшгүй хэсэг гэж хэлдэг байсан. Одоо ингэж хоёр нүүр гаргаж болохгүй.

-Өмнөд Монголд болж байгаа үйл явдлын талаар худал цуурхал тарааж зөрчилдөөн үүсгэж байгаа нь хоёр улсын харилцааг хурцадмал болгож болзошгүй.

-Казак үндэстнүүд монгол хэл сурахгүй бол болохгүй биз дээ. Түүнтэй адил өвөрмонголчууд хятад хэлээр ярьж чадахгүй бол манай улс ажил явуулахад хүндрэлтэй.

-Нүүрс экспортын тухайд-

-Цар тахлын хүндрэл бэрхшээлийг даван туулах,  халдвар хамгааллын шаардлагыг хангасан нөхцөлд үйлвэрлэлийг сэргээх үүднээс Хятадын талаас “Ногоон гарц” журмыг санаачилсан. Ганц мод,  Гашуунсухайт боомтын ажиллах цагийг сунгасан. Одоо хилээр 2000 гаруй нүүрс тээвэрлэлтийн машин гарч байна. Энэ нь цар тахлын үеийн хамгийн өндөр тоо.

 "Ногоон гарц" нь хүмүүс, автотээвэр, худалдааг зохицуулна. Харин шуурхай гарц нь зөвхөн хүмүүсийн хөдөлгөөнийг зохицуулдаг. БНХАУ зөвхөн Монгол улстай уг журмыг хэрэгжүүлж байгаа юм.

-Цар тахлын улмаас нүүрсний хэрэгцээ багасч байна. Бараг байхгүй болж байна. Өмнө нь танай талд нүүрс овоордог байсан бол одоо манай талд овоорч байна. Нүүрс авсан дороо зарагдахгүй болоод байгаа нь бидний ч асуудал болоод байна.

 

Эх сурвалж: Өдрийн сонин

Үндэсний бичиг соёлынхоо төлөө соёлтой жагсаж, зөв эсэргүүцлээ илэрхийлье гэв
Үндэсний бичиг соёлынхоо төлөө соёлтой жагсаж, зөв эсэргүүцлээ илэрхийлье гэв
 
НИТХ: Нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тодотгол хийх боломжтой
НИТХ: Нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тодотгол хийх боломжтой
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.